Banner
БАЯНГОЛ START UP “Гарааны бизнес эрхлэгч залуучуудын уулзалт“ болно
0
2018/12/11

БАЯНГОЛ START UP “Гарааны бизнес эрхлэгч залуучуудын уулзалт“  энэ сарын 13-ны өдөр болох гэж байна. Энэхүү үйл ажиллагааг Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн дэргэдэх Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний загвар төвөөс санаачлан зохион байгаа юм байна.

Үйл ажиллагааны талаар тус хэлтсийн Хөдөлмөр эрхлэлтийн албаны дарга Г.Энхбаяр болон Гарааны бизнес эрхлэгч Ч.Батболд нартай ярилцлаа.

Арга хэмжээ зохион байгуулж байгаа зорилго юу вэ?

Эдийн засгийн идэвхтэй хүн амын 15-34 насны залуучууд 54 хувийг, бүртгэлтэй ажилгүй иргэдийн 15-34 насны ажил хайж байгаа залуучууд 60 гаруй хувийг эзэлж байна. Залуучуудын ажилгүйдлийг бууруулах нэг боломж бол бизнес эрхлэх тэр дундаа гарааны бизнес эрхлэх явдал юм.

Тиймээс Баянгол дүүргийн гарааны бизнес эрхэлж буй залуучуудыгаа цуглуулан тэдний юу бодож байгаа, төрөөс үзүүлж буй үйлчилгээ, хэрэгжиж байгаа хөтөлбөр, арга хэмжээний талаар танилцуулах, мөн мэргэшсэн туршлагатай хүмүүсийн зөвлөгөө, сургалтад хамрагдах боломжийг олгож байгаа юм.

Арга хэмжээнд хэн оролцож болох вэ?

Гарааны бизнес эрхлэх зорилготой, ирээдүйд шинэлэг бизнес эрхлэхэд зайлшгүй шаардагдах авьяас, ур чадвар эзэмших, тасралтгүй суралцаж, өсч дэвших хүсэл эрмэлзэлтэй залуус хамрагдах боломжтой. Мөн бидний харж байгаагаар гадаадад ажиллаж, амьдарч байгаад эх орондоо ирсэн, тухайлбал Солонгос улсад олон жил ажил хөдөлмөр эрхэлж тодорхой туршлага хуримтлуулсан хувийн бизнес эрхлэж байгаа, шинээр бизнес эрхлэхээр төлөвлөж буй залуучуудыг ирж оролцохыг хүсч байна. Та бүхэн ирснээрээ гарааны бизнес гэж юу болох, гарааны бизнес эрхлэхэд тулгардаг бэрхшээл, түүнийг хэрхэн даван туулах болон төрөөс гарааны бизнес эрхлэгч залуучуудыг дэмжих чиглэлээр үзүүлж буй үйлчилгээ, арга хэмжээний талаар мэдээлэл өгөх тэднийг дэмжих ач холбогдолтой.

Ямар хүмүүс ирж залуучуудад мэдээлэл өгөх вэ?

Амжилттай бизнес эрхэлж байгаа болон гарааны бизнес эрхлэгчдийг хөгжүүлэх чиглэлээр мэргэшсэн, туршлагатай 5 хүнийг урьж илтгэл тавиулж байгаа. Тухайлбал Монгол Айди ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Халиунбат “Илтгэгч зэрэг”, Юнайтед бизнес Ревью ХХК захирал Д.Асралт “Энтрепренерийн 10 дүрэм” маш сонирхолтой, шинэлэг сэдвээр сургалт орох болно.

БАЯНГОЛ START UP “Гарааны бизнес эрхлэгч залуучуудын уулзалт“ болно Arslan.mn

Мөн гарааны бизнес эрхлэхэд ментор маш чухал нөлөө үзүүлдэг тиймээс Монгол улсад энэ шинэлэг хөтөлбөрийг хэрэгжүүлж, нутагшуулж байгаа Хөгжлийн шийдэл ТББ, Youth Business Mongolia хөтөлбөрийн менторинг хариуцусан зохицуулагч Г.Болорцэцэг “Менторингийн хөтөлбөр” сэдвээр сургалт хийнэ.  

Гарааны бизнес эрхлэгчдийн төв цэг болсон Стартап Маркетинг Төвийн /SMS/ хамтран үүсгэн байгуулагч, Үйл ажиллагаа хариуцсан захирал Т.Мөнхбаяр “Гарааны бизнес эхлүүлэхэд анхаарах зүйлс” сэдвээр сонирхолтой илтгэл тавина.

Мэргэжлийн сэтгэл зүйч “Бүтээлч сэтгэлгээг нэмэгдүүлэх нь” сэдвээр Сэтгэл зүйн сургалт төвийн сэтгэл зүйч Д.Оюун-Номин бас нэгэн сонирхолтой сургалтыг орох болно.

Оролцохыг хүссэн залуучууд хэрхэн бүртгүүлэх вэ?

Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс гэсэн фэйсбүүк пэйжээр хуудасруу орж бүртгэл гэсэн хэсэгт бүртгүүлэх, мөн 99007899, 99050308 утсаар дэлгэрэнгүй мэдээлэл авч болно. Гарааны бизнес эрхлэх зорилготой 100 залуу хамрагдах тул сонирхож буй Баянгол дүүргийн залуучуудыгаа яаралтай бүртгүүлэхийг зөвлөх байна.

Хэзээ, хаана болох вэ?

Энэ 7 хоногийн пүрэв гарагт буюу 2018 оны 12-р сарын 13-нд Royal house зочид буудлын /Өргөө кино театрын хойно байрлах/ 7 давхарын Алтан өргөө танхимд, 10:00 цагт зохион байгуулагдана.

Залуучууд та бүхнийг бидний зохион байгуулж буй үйл ажиллагаанд идэвхтэй хамрагдахыг хүсье. Тухайлбал энэхүү үйл ажиллагааг манай залуучууд бидэнтэй хамтран зохион байгуулж байгаагаараа онцлогтой, манай Ч.Батболдын хувьд Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний загвар төвөөр үйлчлүүлдэг, гарааны бизнес эрхлэгч залуу, сайн дураараа хамтран ажиллаж байна.

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.