Banner
М.Энхболд: Гишүүдэд шаардлагыг хүлээж авах боломжгүй гэдэг хариу хүргүүлсэн
2
2019/01/03

УИХ-ын чуулганы хуралдааныг өнөөдөр УИХ-ын дарга М.Энхболд даргалахаар байлаа. Тэрбээр гишүүдийн ирцийг бүрдүүлэхээр хүлээх зуураа төрсөн өдөр нь тохиож байгаа Н.Учрал нарын гишүүдэд мэндчилгээ дэвшүүлэв. Дараагаар нь УИХ-ын дарга М.Энхболд:

 

-Оны өмнө нэр бүхий 40 гишүүн гарын үсэг зурж, УИХ-ын даргаас огцрох шаардлагыг надад тавьсан. Би тэр шаардлагыг Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлсэн. Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, "УИХ-ын даргыг огцруулах тухай хуульд заасан "нас барсан, хүндээр өвчилсөн, өөр ажилд шилжсэн, ҮХЦ дүгнэлт гарсан, гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон" гэсэн таван үндэслэлд энэ шаардлага нийцэхгүй байна. Тиймээс Төрийн байгуулалтын байнгын хороо энэ шаардлагыг хэлэлцэх боломжгүй" гэсэн дүгнэлт гаргаж, хариу ирүүлжээ. Би ирсэн хариуг үндэслэн, нэр бүхий 40 гишүүнд "Та бүхний шаардлагыг хүлээж авах боломжгүй байгаа" гэдгээ албан бичгээр хүргүүлсэн байгаа.

 

Оны өмнө 7 удаагийн чуулган хуралдаж чадаагүй. Зайлшгүй шаардлагатай, цаг хугацаатай асуудлууд байна. Нэгдүгээр сарын нэгнээс Төрийн албаны тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотой Төрийн албаны зөвлөлийн дүрэм, ангилал зэрэглэл тогтоох тухай, зэрэглэл батлах тухай зэрэг журмыг батлах тогтоол гаргах шаардлага байгаа. Засгийн газрын гишүүнийг томилох, чөлөөлөх асуудал байна гэлээ. 

 

Үүний дараагаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн:

 

-Өнөөдрийн чуулганы хуралдаанаас өмнө МАН-ын бүлэг хуралдаж, ойрын үед хэлэлцэх асуудлуудаа нэгтгэнэ. Тиймээс чуулганы хуралдааныг хойшлуулж өгөөч хэмээв.

 

Ийнхүү чуулганы хуралдааныг түр хойшлууллаа. 

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
2
  • Жолооч 2019 оны 01 сарын 03 [66.181.160.114]

    Батүүл хашир улс төрч гэж гол зүйлээ мэдэрч юу болох гээд байгааг ч ойогож үндсэн хууль унших нь бүү хэл хар үгээр тархиа угаалгаж байгаа хүн захаас аваадбайнахөөё надтай сэхээтэн байрын 3 залуу ярьж байна бид төрөө хятад хүнээр удирдуулахгү гэж цуглаанд орлоо гэж ирээд авч өгч байна би тэсэхгүй ямар хятад гэсэн чинь та юуч ойлгохгүй байна Энх болд чинь ми овогтой урьд зүгийн хүн гээд.....

  • Icheechee 2019 оны 01 сарын 03 [49.0.219.58]

    Ene melger nogoon zailaachee,,,ymar ichdegguim be,,,

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.