Banner
Гурван хүний амь нас аварсан хоёр баатар
4
2019/01/04

Өчигдөр шөнө гал түймрийн аюулаас цагдаагийн хоёр албан хаагч гурван хүний амь насыг аварсан байна. Хэргийг тодруулбал  2019 оны нэгдүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө 04:00 цагийн орчимд Баянхонгор сумын 9-р багт айлын гэр шатаж байсныг шөнийн эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан Замын цагдаагийн цагдаа зохицуулагч, Цагдаагийн ахлагч Э.Мөнгөнбагана, Эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Бадамсэрээжид нар харснаар галыг унтраажээ.

Тэд дотор нь унтаж байсан 76 настай өндөр настан Х, түүний охин А, Э нарын амь насыг галын аюулаас аварсан байна.

Иргэн Ц: /Өндөр настны охин/ Шөнийн 04:00 цагийн орчимд гал гарч байхыг нь хоёр цагдаа хараад гэр дээр нь гарч галыг унтраан дотор нь унтаж байсан манай ээж /хэвтэрт байдаг/ болон миний төрсөн дүүгийн хоёр хүүхдийн амь насыг болон эд хөрөнгийг галд шатахаас аварсанд маш их баяртай байна гээд талархал илэрхийллээ.

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
4
  • zochin 2019 оны 01 сарын 04 [103.26.195.133]

    Saikhan sonsogdoj bna aa shudraga zow humuus zarim tsagdaa nar hahuuli awagchid

  • h 2019 оны 01 сарын 04 [202.131.226.86]

    мундаг байнааа бахархаж байна.

  • o 2019 оны 01 сарын 06 [73.181.73.133]

    Iim mundag humuusee l tor zasag uramshuulj shagnah heregtei

  • Unshigch 2019 оны 01 сарын 06 [68.33.74.101]

    Ajil uurgee haritslagatai sain hiij bgaa vlger jishee iim humuusee sain shagnaj uramshuulaj baimaar yumaa. Mundag bna.

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.