Banner
Тэр Дэлхийн Монгол эмэгтэй
3
2019/01/07

Дэлхийн гэх энэ үг жилээс жилд бидний чихнээ улам бүр ойр сонсогдох болжээ. Манай тамирчид дэлхий дахинаа олонтаа нэрээ цуурайтуулж, элэг нэгт Монголчуудаа огшоох үйл явдалууд олширсоор байна. Тэдний нэг нь   Монгол Улсын Гавьяат Тамирчин, Уулын спортын олон улсын хэмжээний мастер, дэлхийн долоон тивийн долоон оргилд хөл тавьсан анхны Монгол хүн Бадамгаравын Гангаамаа юм. Тэр өнгөрсөн зун дэлхийн хоёр дахь ноён оргил болох К2 /8,611 м/ ууланд амжилттай авиралт хийж нийт Монголчуудыгаа огшоож чадсан юм. Тиймээс ч түүний энэхүү хөдөлмөр, тэсвэр тэвчээрийг үнэлэн Алтан сарнай-2018 ёслол хүндэтгэлийн ажиллагаанаас “Дэлхийн Монгол хүн”-ээр тодруулж, урамшуулсан юм. Тэрээр энэхүү баярт үйл ажиллагаанд хүрэлцэн ирэх үеэрээ манай дуранд ийн буусан юм.  

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
3
  • 0 2019 оны 01 сарын 14 [202.131.243.186]

    хүч хөдөлмөрөөрөө яваа хүмүүсийн нэг амжилт хүсье хөөрхөн плааж өмссөн байна

  • хөвсгөлөөс 2019 оны 01 сарын 14 [202.179.31.28]

    баяр хүргэе,,,ховор хүншүү эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе

  • Хилэнц 2019 оны 01 сарын 20 [103.10.23.133]

    Ээ дээ, монгол эрчүүд минь ийм эмэгтэйчүүдээс ичиж амьдрах хэрэгтэй шүү. Тэд хатуу хүтүү зовлон бэрхшээл, амь насаа үл хайхран эх орныхоо нэрийг дуурсгаж явахад хэдэн эрчүүд нь ард нь тулга тойрсон хэрүүл хийж суух гэж...

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.