Banner
Шалгагдаж байгаа 10 гишүүн хэн, хэн байв?
0
2019/01/07

ЖДҮ-тай холбоотой асуудал нийгэмд нэлээд шуугийн тарьж буй. Тэгвэл Хуульчид ЖДҮХС-тай холбогдсон УИХ-ын гишүүдтэй холбоотойгоор Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргажээ. Харин УИХ-ын нэр бүхий гишүүд ЖДҮХС-гаас зээл авсан нь Үндсэн хуулийн зарим заалтыг зөрчсөн эсэхийг тогтоолгох мэдээлэлд маргаан үүсгэх боломжгүй гэсэн хариуг Цэцээс өгсөн байна.

Цэцэд прокуророос ирүүлсэн мэдээлэлд УИХ-ын гишүүн Б.Батзоригийг яллагдагчаар татсан, О.Батнасан, Х.Болорчулуун, Н.Оюундарь, Ж.Энхбаяр, Я.Содбаатар, Г.Солтан, А.Сүхбат, Б.Ундармаа, Н.Учрал болон бусад гишүүнийг эрх мэдлээ урвуулан, өөртөө болон бусдад давуу байдал бий болгон, гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийсэн эсэхийг мөрдөн шалгаж байгааг дурджээ. Тиймээс ЖДҮ-тэй холбоотой гишүүдийн асуудал шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэний дараа дахин хандах боломжтой гэсэн байна.

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.