Banner
Ерөнхий сайд дахиад тусгай ажиллагаа явуулж болзошгүй байна
5
2019/01/07

Оны өмнөх хамгийн сенсаацитай үйл явдалаар нэрлэгдсэн явдал бол Салхитын мөнгөний ордод явуулсан тусгай ажиллгаа. Энэхүү ажиллгааг  ард түмэн алга ташин хүлээн авсан гэхэд хилсдэхгүй. Тэгвэл У.Хүрэлсүхийн Засгийн газрын тусгай зөвшөөрөл цуцлах “тусгай ажиллагаа” ганц үүгээр зогсохгүй нь бололтой.Тун удахгүй дахин нэг орд газрын тусгай зөвшөөрлийг “тусгай ажиллагаа”-ны дор цуцална гэх шуум явж эхэллээ. Тэрхүү “тусгай ажиллагаа”-ныхаа бэлтгэлийг хангаж эхэлсэн талаар Төрийн ордон, улс төрийн хүрээнд яригдаад эхэдснийг зарим нэг эх сурвалжууд дурьдаж байна.

Тусгай албаныхан, тагнуулынхан тэрхүү “тусгай ажиллагаа”-нд оролцдогоороо орно. Телевизийнхэн харин яаж ч магадгүй гэнэ. Юутай ч У.Хүрэлсүх дараагийн “тусгай ажиллагаа”-г өөрөө удирдаж магадгүй аж.

Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн овоо хараанд өртчихөөд байгаа, Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчсөн ямар орд, уул уурхайн компани “тусгай ажиллагаа”-ны бай болсон бэ гэдэг нь одоогоор тодорхойгүй байгаа юм.

У.Хүрэлсүх цаашид иймэрхүү “тусгай ажиллагаа”-г үргэлжлүүлэн явуулна гэдгээ Ерөнхий сайд ч, түүний танхимынхан ч нуулгүй хатуухан хэлж байсан.

Ийн Салхитын мөнгөний ордоор салхи хагалан эхэлсэн эзэнтэй төр гэдгээ харуулсан ийм ажиллагаа цаашид ч нэгээр тогтохгүй үргэлжлэх нь бололтой.

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
5
  • Булган 2019 оны 01 сарын 07 [66.181.185.142]

    Нэгэнт эхэлсэн юм зориглоод хийгээд дуусга.

  • irgen 2019 оны 01 сарын 07 [59.153.84.70]

    Tsagaan tsubargiig aw

  • зочин 2019 оны 01 сарын 07 [66.181.161.101]

    Төр мэдэлдээ авч ард иргэдэд хувьцаа хэлбэрээр өгөх хэрэгтэй

  • Zovoo 2019 оны 01 сарын 12 [49.0.218.140]

    Zovoo, arail denduu uhaj , tonhjij bnoo,,,,,ta sain hiij duusgah heregtei,,,

  • Battumur 2019 оны 01 сарын 20 [64.119.25.174]

    Demjij bna ard tumen ard chin bga shu

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.