Banner
Бизнесийн салбарын манлайлагч, сайхан сэтгэлт хатагтай
3
2019/01/12

Сайхан сэтгэлийн үзүүрт сүү гэдэг. Бизнесийн салбарт хэдий ашгийн төлөө явж байгаа ч төдий чинээгээр сайн сайхан үйлс, хүмүүнлэгийн үйл ажиллагаанд сэтгэл зүрхээ зориулж, бусдад туслахын буян заяаг эдэлж яваа “Хос билгүүн зул” ХХК-ийн захирал Б.Цэрмаа буюу олны дунд Зулаа нэрээр алдаршсан хатагтайг бизнесийн салбарынхан андахгүй. Дэлгэсэн хадаг шиг сэтгэл, сүү шиг цагаахан зантай энэ хатагтай хүнсний худалдаа наймаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж олон залуусыг ажил, орлоготой нь залгууж яваа дайчин эмэгтэй. Мөн аливаа хүмүүнлэгийн үйл ажиллагаанд гар татдаггүй бөгөөд аль болох ядарсан , зүдэрсэн хүмүүст чадхаараа тус хүргэж тэдний баярласан сэтгэл, талархалын харцнаас амьдралын сайхан, хайрлахуйн гайхамшигийг мэдэрдэг гэх. Түүний хийсэн олон сайн үйлсээс цухас дурьдавал бүхий л баяр, тэмдэглэлт өдрүүд өөрийнхөө төрсөн өдрөөрөө хүрэл бусдыг баярлуулдаг уламжлалтай. Энэхүү уламжлалынхаа хүрээнд өрх толгойлон амьдралын хүнд, хэцүүг н.Сарнай гэх эмэгтэйн хүүхдүүдэд хичээлийн жилийн хэрэгсэл, хувцас аван зарим хүүхдүүдийг тогтвортой ажын байраар хангасны дээр хариу нэхээгүй тус аяны хүрээнд есөн айлд буюу азай буурлууддаа цагаан сарын бүх бэлтгэлийг нь хангаж өгч байжээ. Мөн урлаг соёлынхонтой хамтран цагаан сарын дээл хувцаснаас эхлээд Халдвартын эмнэлэгт амисгалын аппарат, эмнэлгийн хэрэгсэлүүдийг бэлэглэж байсан сайхан сэтгэлтэн. Энэ мэтчилэн түүний гэгээн үйлс, хайр түгээсэн ажлуудыг дурьдаад байвал үзэг, цаас их гарздах биз ээ. Эмэгтэй хүн, эх хүний энэрэнгүй сэтгэл, хүн хүнээ хайрлахыг өөрийн үйл хэргээр үргэлж харуулан явах Б.Зулаа захиралын ажил үйлс нь түүний энэ сайхан сэтгэлээс улбаалан сүү шиг цагаахан замаар бүтэмжтэй явдаг биз ээ.  Түүний 2018 онд хийж бүтээсэн ажлыг өндөрөөр үнэлэн Гранд Авардс-50 наадмаас Импортын салбарын “ТОП” компаниар шалгаруулж, мөн “Next Stop” залуусын шилдэгүүдийг шалгаруулах ёслолд “Бүтээгч бизнесмэн залуу” гэх номинацийн эзэн болсон юм.  Цаашид ч “Хос билгүүн зул” ХХК-ийн захирал Б.Цэрмаа хатагтайн ажил үйлс нь сэтгэл шиг нь цагаахан замаар амжилт бүтээлээр дүүрэн ундарч явах биз ээ.  Түүнд баярлаж явдаг бүхий л хүмүүсийнх нь өмнөөс сэтгэлийн цагаан сүүн цацалыг амжилт бүтээлийн дээдийн хүсэн ерөөж өргөе.

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
3
  • аагий 2019 оны 01 сарын 13 [203.91.118.180]

    сайхан гэгээлэг мэдээ байна сайхан хүн юмаа амжилт хүсье

  • 0 2019 оны 01 сарын 14 [202.131.243.186]

    сайхан сэтгэлтэй буяантай эгч бн УИХд байгаа луйварчин авгай нар үлгэр дуурайлал аваасай

  • sayan 2019 оны 01 сарын 14 [202.179.24.32]

    iim hvmvvs olon baih boltugai

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.