О Couture брэнд 17-р жарны Шаргачин гахай жилийн "Зурсан Гоо Үзэсгэлэн" шинэ загваруудааа танилцуулж байна
3
2019/01/21

Үндэсний томоохон брэнд болох O Couture нь Өвөр монголын зах зээлд 17-р жарны урвуулагч хэмээх Шаргачин гахай жилийн цагаан сард зориулсан шинэ загваруудаа ӨМӨЗО-ны Хөх хотод амжаад танилцуулаад байгаа билээ. Тус брэнд нь Өвөрмонголын зах зээлд Хубилай хааны хатан Чинбай хатны нэрээр буюу CABI нэрээр танигдаад хэдийнээ нэг жилийн хугацааг үдээд байгаа ажээ. Өвөр монголд болсон О Couture брэндийн загварын шоунд  Өвөр монголын олны танил эрхэмүүд болон бизнес, улс төрийн төлөөллүүд хүрэлцэн ирж талархан үзжээ. Ийн урд хөршид шинэ загваруудаа амжилттай танилцуулаад ирсэн О Couture брэндийн хамт олон сар шинийн баярт зориулан Монгол түмэндээ  Арван долдугаар жарны урвуулагч хэмээх Шаргачин Гахай жилийн "Зурсан Гоо Үзэсгэлэн" шинэ загваруудаа гаргажээ. Бурханы гараар зурсан гоо үзэсгэлэн бол бүсгүй та өөрөө юм гэдэгчлэн гоо үзэсгэлэнт Монгол бүсгүйчүүддээ Дорно дахины өнгө аясыг эртний Монгол үндэсний хэв маягтай хослуулан орчин үеийн хээнцэр бүсгүйн дүр төрхийг илэрхийлэхүйц шинэлэг загваруудыг урлажээ. Баялаг өнгөний сонголт, үслэг болон парчо, торго, хамба хилэн, нимгэн торго зэргийг ашиглан, загвар бүрд тансаг чулуун чимэглэлээр дахин давтагдашгүй өнгө төрхийг оруулснаараа энэ удаагийн загварууд ихэд онцлогтой ажээ. Та бүхэн сар шинийн гоёлоо O Couture-аас сонгон үйлчлүүлээрэй.

Хаяг:  Зайсан Хилл цогцолборын Grand давхарт байрлах #Mongolian_Brands_Boutique дэлгүүрт худалдаалагдаж байна.

Утас: 77229700

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
3
  • zochin 2019 оны 01 сарын 21 [202.179.25.88]

    Wow, zagvarin huvid uneheer gaikhaltai boljee, Amjilt huseye!

  • Saran 2019 оны 01 сарын 22 [79.225.226.47]

    Goe bna. Bayar hurgie.

  • Denduu goyo boljee! Accessories bas goyo bn 2019 оны 01 сарын 22 [202.142.138.4]

    k

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.