Болор цомын эзэн, яруу найрагч Б.Баттулга орон сууцтай боллоо
0
2019/01/21

Болор цом наадмын тэргүүн шагналт, яруу найрагч Б.Баттулгад Завхан аймгийн Их-Уул сумын нутгийн зөвлөл санаачилга гарган, орон сууцтай болгох аяныг өрнүүлсэн билээ. Таван хүүхэдтэй, өнөө маргаашгүй зургаа дахь үрээ тэврэх гэж буй Болор цомын эзэн маань насаараа дунд сургуульд монгол хэл, уран зохиолын багш хийсэн, хотод суурьшаад удаагүй учир орон сууцтай болж амжаагүй байсан юм. 

"Болор цом-36" тэргүүн найрагчийг орон сууцтай болгох аян өрнөхтэй зэрэгцээд морь, бөхөд гар татдаггүй баячууд утга зохиолд гар татлаа гэсэн шүүмжлэл цахим сүлжээгээр өрнөж байсан. 

Энэхүү буянтай үйлсийг Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын дуучин Г.Батсүх удирдан явуулсан бөгөөд одоогоор 40 сая төгрөг цугласан, Завхан аймгаас УИХ-д сонгогдсон Я.Санжмятав, З.Нарантуяа гишүүн нар тус бүр 10 сая төгрөг хандивлахаа мэдэгджээ.  

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.