Хакухо аварга шинэ рекорд тогтоосоор байна
1
2019/01/21

Японы мэргэжлийн сумо бөхийн хацү башё 8 дахь өдрөө явагдаж дууслаа. Өчигдрийн барилдааны онцлог гэвэл Японы эзэн хаан Акихито эзэн хааны хувиар сүүлийн удаа Кокүгикан ордонд морилсон явдал байлаа. Эзэн хаан Акихито энэ оны 4 сарын 31 өдөр хаан ширээгээ хүү Нарүхитод өвлүүлэхээр болсон юм. 

Эзэн хааныг ордонд морилох үеэр барилдаан завсарлаж, үзэгчид бүгд суудлаасаа босож түүнийг ёслол төгөлдөр угтан авсан юм. Японы Акихито эзэн хаан 1989 онд хаан ширээнд суусан бөгөөд 23 дахь удаагаа Сүмогийн ордонд ирж Үндэсний бөхөө үзэж байгаа нь энэ.

Японы эзэн хаан Акихито хатны хамтЯпоны эзэн хаан Акихито хатны хамт

Өчигдөр Хакүхо аварга Хацү башёгийн найм дахь өдөр Аояамаг давснаар 46 дахь удаагаа уналгүйгээр качикоши буюу 50-аас дээш хувийн амжилт үзүүллээ.

Хацү башёг тэргүүлэгчидХацү башёг тэргүүлэгчид

Дээд зиндаанд барилдаж буй манай бөхчүүдийн хувьд дараах амжилтыг үзүүлж байна. 

  • Ёкозүна Хакүхо М.Даваажаргал 8:0
  • Сэкивакэ Тамаваши Б.Мөнх-Оргил 6:2
  • Маэгэшира -1 Ичиножо А.Ичинноров 5:3
  • Маэгэшира -14 Чиёошома Г.Мөнхсайхан 3:5

Хацү башёгийн 8 дахь өдрийн барилдааны тойм бичлэг:

 

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
1
  • 0 2019 оны 01 сарын 21 [202.131.243.186]

    хүүхдийн эмнэлэг барьж өгнө гэж ард түмнийг хуурсан байналээ муусайн юмнууд чадахгүй байж амаа хамхиад байж бай

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.