Banner
"Эршүүд" Одноо олон улсын наадамд тэргүүн байр эзэлжээ
0
2019/01/21

Анхлан эршүүд дүрээрээ олонд илүү танигдсан Улсын драмын эрдмийн театрын жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Б.Одончимэг Энэтхэгийн Колката хотод зохион байгуулагдсан JOURNEY театрын “International Theatre 2019” олон улсын наадам амжилттай оролцож, нэгдүгээр байр эзэллээ.

Тэрбээр ганц хүний жүжгийн төрөлд зохиолч, яруу найрагч Д.Урианхайн “Цонхоор харсан хүн” жүжгээрээ оролцжээ.

 Тэрбээр “Аз жаргалын шок”, “247 градус”, “Гэрлэн дохио”, “Том толгойтын романс”, “Зүрхний хилэн” зэрэг уран сайхны киноны гол дүрээр үзэгчдэд хэдийнэ танигдсан авьяаслаг жүжигчин юм. 

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.