Banner
АТГ-ынхан “Голомт”-ын Д.Баясгалангаас байцаалт авч, ажлын байранд нь нэгжлэг хийлээ
5
2019/01/22

Д.Дорлигжавыг Улсын ерөнхий прокурор байхад “Алтандорнод Монгол” компанийн ТУЗ-ын дарга Т.Ганболд дарамтын улмаас дөрвөн сая ам.долларыг дүүгийнх нь дансаар дамжуулж өгсөн гэж мэдэгдсэн. Д.Дорлигжав энэ талаар хоёр сая ам.доллар нь Т.Ганболд, “Голомт” банк, түүний дүү Д.Баатар гурвын хоорондын тооцоо байсан.

Харин нөгөө хоёр сая ам.долларыг Т.Ганболдын компаниас андуурч шилжүүлсэн гэх гүйлгээ байсан гэж баримт үзүүлж тайлбарласан. Иймээс энэхүү дөрвөн сая ам.доллар чухам ямар учиртайг хэлэх цорын ганц хүн нь “Голомт” банкны ТУЗ-ийн дарга ас ан Д.Баясгалан болж таарсан. Тэрээр 2014 оны арванхоёрдугаар сарын 8-ны өдөр одоо хоригдчихоод байгаа Чангаагийн Бямбаатай хамт хэвлэлийн бага хурал хийсэн байдаг. Тэгэхдээ “…Өнөөдөр ийм асуудал яригдаж байгаад миний бие гайхаж байгаа. Ч.Бямбаа захирлын хэлсэн түрүүний гүйлгээнүүд, төлбөрийн даалгаврууд ямар замаар гарсныг бид мэдэхгүй. Эдгээр нь арилжаануудтай холбоотой гүйлгээ байсан болохоос ямар нэгэн албан тушаалтан, улстөрчтэй холбоотой гүйлгээ байгаагүй гэдгийг би хаана ч, хэзээ ч зохих газар нь хэлэхэд бэлэн байгаа” гэж байв.

Гэсэнчүүнээс хойш Д.Баясгалан хэнд ч, хаана ч, юу ч ярилгүй дөрвөн жил гаруй болсон юм. Тэгвэл түүнийг өчигдөр АТГаас дуудаж байцаалт авлаа. Мөн прокурорын зөвшөөрлөөр түүнтэй холбоотой албаны болоод хувийн байруудад нэгжлэг хийсэн байна.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин Б.ДАМДИН-ОЧИР

2019.1.22 №15  (5982)

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
5
  • Зочин 2019 оны 01 сарын 22 [203.91.115.45]

    Одоо барьж хорих хэрэгтэй. Овоо хэдэн жил ард түнийг шулсан хувалз даа.

  • ҮҮҮҮҮҮҮҮ 2019 оны 01 сарын 22 [150.129.143.191]

    энэ хүн бол бас чиг их юм хийсэн хүн

  • Энхээ 2019 оны 01 сарын 22 [150.129.143.191]

    Ard ni nogoo gar baigaashtei ene hvnd yag ymar hamaa baigaa ym be

  • Зочин 2019 оны 01 сарын 22 [150.129.143.191]

    Odoo ved ymarch notloh ymgvi zvgeer durtai hvnee bariad hereg tulgaj boldog boltson ymuu arai 2

  • Зочин 2019 оны 01 сарын 22 [150.129.143.191]

    baysgalanga barij horiloo geed Uls onii sanhvv ediin zasagt nuugaar l nolooloh baihdaa bas ingej hudlaa ym hiij bolhgvi baihaa

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.