Banner
Ж.Мөнхсайхан соёлыг түгээв
3
2019/01/22

“Маск” продакшн, “Хүлэгү пикчерс” кино компанийн хамтран бүтээсэн “Соёлын довтолгоо” уран сайхны киноны нээлтээ хийн бүх кино театруудаар гарч эхлээд байгаа билээ. Энэхүү кинонд  60 жилийн өмнө буюу 1959 онд МАХН-ын Төв хорооны хурлаар “Бүх орон даяар соёлын довтолгоо явуулах тухай” тогтоол гарсан байна. Соёлын довтолгоо нь 1959-1963 оныг дуустал хоёр шаттай өрнөсөн түүхэн үйл явдалыг өгүүлжээ. Энэ бол тухайн үеэс л  Монгол түмэн нүүдлийн амьдралаас хот суурин газрын аж төрөх ёс руу суралцан шилжсэн үнэн түүх.

Тус киноныхоо нээлтийн үеэр жүжигчин Ж.Мөнхсайхан 1960-аад оын үеийн Монгол айлын гэрийн тохижилтын үзүүлсэн үзүүлбэрийн гэрт тайлбар хийж байсан юм. Тэрхүү гэрийн тохижилтоос үзвээс түүх, соёлоо мартаж буй орчин цагийн залуучуудад хэрэгтэй олог зүйлс байлаа. Тухайлбал Монгол ахуй ёс, эдлэл хэрэглэлээс эхлээд тун чиг сонирхолтой ёс заншилтай холбож тайлбарлахаар хэрэглэлүүд тавьсан нь ихэд талархууштай.

Ийн тэртээ 1960-аад оны үеийн “Соёлын довтолгоо” орчин цагт залууст хэрэгтэй “Соёл” болж түүхийн хуудас эргэн сөхөгдлөө. Ж.Мөнхсайхан энэ цагт ч мөн Соёлын довтолгоо хийх цаг нь болсныг онцлон хэлж байлаа.

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
3
  • Зочин 2019 оны 01 сарын 22 [66.181.178.106]

    Соёлын довтолгоо 1963 он дуустал хэрэгжээгүй байх аа. 1968 оны үед ч айлуудаар явж шалгадаг байсан ш дээ.

  • ! 2019 оны 01 сарын 22 [49.0.137.164]

    erguu dagz ! Haragddag shigee donhuu nohor doo chi !

  • Z 2019 оны 01 сарын 22 [109.41.131.234]

    Nadad estoi ih taalagddag

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.