Banner
Г.Занданшатарыг УИХ-ын дарга болгож түүний оронд Т.Аюурсайханыг томилох бололтой
1
2019/01/31

Өнөөдөр МАН-ын Удирдах зөвлөл 14:00 цагаас хуралдаж эхэлсэн. Удирдах зөвлөлийн хуралдаанаар УИХ-ын шинэ дарга хэн байх асуудлыг хэлэлцсэн байна.

Уг хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Д.Оюунхорол нар өөрсдийн нэрийг УИХ-ын даргад нэр дэвшүүлжээ.  Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүх ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатарын нэрийг дэвшүүлсэн байна.  Түүний саналыг Удирдах зөвлөл олонхиороо дэмжсэн бололтой.

Харин Г.Занданшатарыг УИХ-ын дарга болгосноор түүний одоогийн суудал /ЗГХЭГ-ын дарга/-ыг хэнд өгөх тухай яригдаж эхэлжээ. Магадлал өндөртэй нь УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Л.Оюун-Эрдэнэ нар юм.

Гэхдээ эцсийн шийд хараахан гараагүй бөгөөд хэрэв Г.Занданшатарыг УЗ-өөр дэмжсэн нь үнэн бол намын бүлэг, байнгын хороодоор авч хэлэлцээд дэмжигдвэл УИХ-аар оруулж батлах юм.

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
1
  • Kkk 2019 оны 01 сарын 31 [49.0.218.67]

    Bolj bolj. Yu. Ouynhorol vee burhan min, ulam untaa boloh blgui,,,,

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.