Нохой жилийн чансааг О.Хангай тэргүүлжээ
0
2019/02/04

Монголын үндэсний бөхийн холбооноос хүчит бөхчүүдийн чансааг шинэчлэн гаргажээ. Уг чансааг улсын харцага Оргихын Хангай 11025 оноогоор тэргүүлсэн бол улсын харцага Баярхүүгийн Бат-Өлзий 10924 оноотой удаалжээ. Ийнхүү үндэсний бөхийн нохой жилийн чансааг харцага цолтнууд тэргүүлжээ. Тэдний араас улсын аварга Н.Батсуурь, П.Бүрэнтөгс, Ч.Санжаадамба нар жагссан аж.

Улсын начингуудыг Д.Анар тэргүүлж, чансааны зургаад бичигдсэн байна. Д.Анар начны хувьд энэ амжилтаараа тэрээр улсын арслан цолтнуудын бүгдийнх нь өмнө эрэмбэгдсэн гэсэн үг. Учир нь улсын арслангуудыг амжилтаараа тэргүүлсэн Э.Оюунболд арслан Д.Анарын дараа долдугаарт бичигджээ. Гарьд цолтнуудыг Б.Гончигдамба, заан цолтнуудыг Н.Жаргалбаяр тэргүүлжээ.

Чансааг 2018 оны Цагаан сарын баярт зориулсан барилдаанаас эхлэн өнгөрсөн сард болсон шинэ Үндсэн хууль батлагдсаны 27 жилийн ойн барилдаан хүртэлх нийт 13 барилдааны дүнг хамруулж нийт 200 бөхийг жагсаасан байна. Ингээд чансааны эхний 10 бөхийг танилцуулж байна.

1. Оргих Хангай у.х 15015

2. Баярхүү Бат-Өлзий у.х 14914

3. Намсрайжав Батсуурь у.ав 13344

4. Пүрэв Бүрэнтөгс у.а 120

5. Чимэдрэгзэн Санжаадамба у.ав 11025

6. Дорж Анар у.н 10585

7. Энхтөгс Оюунболд у.а 9737

8. Рэнцэнбямба Пүрэвдагва у.а 9404

9. Цэдэв Содномдорж у.а 9390

10. Баатар Амарзаяа у.н 8495

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.