Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн тэнгэрийн орондоо заларлаа
7
2019/02/05

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монгол Улсын Ардын уран зохиолч, нэрт яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэн бурхны орныг зорьжээ.

 

Тэрээр 1944 онд Төв аймгийн Баян Өнжүүл суманд төрсөн.

 

1963 онд Улаанбаатарт Худалдааны техникум төгсч, 1973 онд Москвагийн Киноны дээд сургуульд суралцаж байсан. Улсын хүүхэлдэйн театр, МЗЭ-ийн үлгэрийн танхимд ажиллаж байв. 1992 онд УИХ-ын гишүүнээр сонгогдож, соёл урлагийн олон арван хуулийн төслийг их хуралд өргөн барьж батлалцсан.

 

Нэрт яруу найрагч Б.Лхагвасүрэн 4000 мөр бүхий “Тамгагүй төр” эмгэнэлт жүжиг, Их Монгол Улс байгуулагдасны 800 жилийн ойд зориулсан “Атга нөж” жүжиг, “Бүлээн нурам”, “Араатан”, “Хүн чулууны нулимс”, Хүннүгийн тухай “Бор манан” зэрэг кино зохиол бичсэн бөгөөд Монголын утга зохиол, яруу найргийн салбарт оруулсан түүний үнэтэй хувь нэмрийг Монголын ард түмэн үнэлэн хүндэтгэж, эрхэм найрагчийн авьяас билэгийг бахдан шүтэж ирсэн билээ.

 

Монголын утга зохиолын сор болсон бүтээлүүд, зуу зуун шүлэг найраг түүнд хайртай ард түмний сэтгэл зүрхэнд мөнхрөн үлдлээ.

 

Ум сайн амгалан болтугай.

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
7
  • Зочин 2019 оны 02 сарын 05 [66.181.178.166]

    Замдаа сайн яваарай хүний мууд их дуртай өвгөн байсандаа !

    зочин 2019 оны 02 сарын 06 [103.206.195.163]

    өөрөө ч бас мууд дуртай тавлагч хүн юмаа даа амьд байхад нь хэлж сэтгэлээ цайруулахгүй дээ

  • Булган 2019 оны 02 сарын 05 [150.129.140.75]

    Та минь эргээд Монголдоон төрөөрө.

  • даасангүй 2019 оны 02 сарын 05 [103.26.194.81]

    тохироогүй өндөр дээд шагналуудыг их авчээ зайлуул энэ л насыг нь богиносголоодоо

  • Mongol 2019 оны 02 сарын 06 [70.188.40.97]

    Ene humuus yachihsan humuus ve ! Dandaa myy myyhai ug helch bichech baihiin um maani bydni hym RIP

  • Ум ма ни бад ми хум. Ухаантай сайхан буурал байсан 2019 оны 02 сарын 06 [103.229.122.180]

    Ухаан ихтэй сайхан буурал байсан даа. Ум ма ни бад ми хум

  • Enkhee Lkhagva 2019 оны 02 сарын 08 [162.206.137.153]

    Mongoliin ard tumnii Aguu Aguugiin Aguu gaihamshigtai hoborhon hun bsan shuu Ta . Yamar ert ene horboogoos yachihbaa Ta mini. Ta Minii aguu shuteen bsan. Ta Mongold nomer ~1 mundag hun bsan . Ene huniig medehgui ,shuleg ,nairagii ni unshaagui, ooriin yaruj bgaag ni sonsoogui humuus Burhan boliochiig bitgii muuhai ugeer heleechee guie. Ene hun bol Mundag hun bsaniig Burhan medneE. Mongoliin ard tumen tanaar dutna. Um ma ni bad mi hum.

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.