Banner
ЧОНО ХАМТЛАГ “МОНГОЛ” ДУУГАА ОЛНЫ ХҮРТЭЭЛ БОЛГОЛОО
0
2019/02/11

19 жилийн түүхтэй “ЧОНО”-ынхон эргэн ирэхдээ ТЭСРЭЛТ хийсээр байгаа…Тэгвэл тэд ээлжит нэгэн тэсрэлтээ Цагаан сарын шинийн нэгний өглөө задлаж байна. Амьд хөгжмийг язгуур урлагтай хослуулан МОНГОЛ хэмээх эх орны сэдэвт дуу мэндэллээ. Монгол орны мөн чанарыг илтгэсэн эл бүтээлийн нэгэн чимэг нь Болор цомын эзэн зохиолч, яруу найрагч, Нобелийн шагналд нэр дэвшиж буй Д.Урианхай юм. Тэрээр өөрийн гайхалтай яруу найргаар Монгол дуунд чимэг нэмж, үгийн шаглаагаар Монголыг гоёжээ. Энэ уран бүтээл бол яах аргагүй Монголыг дэлхийд таниулсан уран бүтээл болох нь лавтай.

Дууны үг, ая, клип, зохиомж гээд бүгд гайхалтай “төгс” хийгдсэн уран бүтээлийг уншигч та бүхэндээ сонирхуулъя. Хаврын урь орж, Гахай жилийн нартай хамт “ЧОНО”-ын МОНГОЛ мандлаа.

 

 

 

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.