Banner
Дуулиант “Дундын бүсгүй” дахин тайзнаа гарлаа
1
2019/02/11

Мөрөөдлийн театрын дуулиантай “Дундын бүсгүй” жүжигчин 2019.02.11-ний өдрөөс буюу өнөөдрөөс МҮСТО-д өдөр бүр 19.00 цагаас эхлэн тоглогдож эхэлж байна. Өнөөдрийн нийгмийн хайр нэрийн доорх завхай явдлыг харуулахын зэрэгцээ монголын нийгмийн болж бүтэхгүй байгаа зүйлийг хөндөж нийгэмд мессэж өгсөн уран бүтээл болсныг үзсэн хэн бүхэн хэлж, ам сайтай байсан юм. Ийн үзэгчдийнхээ хүсэлтээр тайзнаа дахин амилж буй энэхүү жүжгийг Төрийн соёрхолт Н.Наранбаатар найруулж, бүжиг дэглээчээр СТА  Ган-Очир тус тус ажиллажээ. Ийн Мөрөөдлийн театрын хамт олон Гэгээн хайрын баярт зориулж Монголын сайхан залуу хосууд бие, биедээ үнэнч байж хайраар дүүрэн амьдрахад нь зориулж тус жүжгээрээ дамжуулж жаахан ч гэсэн ухаарал хайрлахаар шуугиан тарьсан “Дундын бүсгүй”-г дахин тайзнаа амилуулж байгаа аж.

 “Дундын бүсгүй” шоу драм өдөр 19 цагт МҮЭСТО-нд яг цагтаа эхэлнэ.

Холбоо барих утас: 89699910,91936767,70118467

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
1
  • yankhan tuya 2019 оны 02 сарын 12 [196.52.38.9]

    ene yankhaniig deer bavaj baisan. oirnoos neg yylznaa.

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.