Banner
Авилга авсан нэгдүгээр сургуулийн захирлыг өнөөдөр шүүнэ
0
2019/02/12

Авлигын хэргээр саатуулагдсан Нэгдүгээр сургуулийн захирал Г.Бум-Эрдэнийн авлигын хэргийг өнөөдөр БЗД, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 09.30 цагаас хэлэлцэнэ. 

Түүнийг өнгөрсөн оны аравдугаар сард АТГ-аас саатуулсан. Тодруулбал, нэгдүгээр ангид хүүхэд элсүүлэх, дунд ангиас сурагч шилжүүлэн авахдаа хахууль авдаг байсан хэрэгт буруутгасан юм. 

Өнөөдрийн хуралд шүүгчээр Б.Мөнх-Эрдэнэ, шүүгдэгчээр Г.Бум-Эрдэнэ нарын 7 хүн, улсын яллагчаар Ш.Хосбаяр, өмгөөлөгчөөр Г.Багахүү, Б.Мөнхбат нарын 9 өмгөөлөгч оролцохоор болжээ. 

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.