Жүжигчин Б.Амарсайханы эгч Б.Баярсайхан даргын суудлаасаа шахагдаж эхэллээ
15
2019/02/12

 

Өнгөрсөн баасан гаригт үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн Боловсрол, соёл шинжлэх ухаан спортын сайд Ц.Цогзолмаа сайдын хувиар хамгийн сүүлд олон нийтэд хандан үг хэлэхдээ “Би энэ салбараас явж байгаа юм чинь гээд дуугүй өнгөрөх ёс зүй надад байсангүй. Манай салбар маш том салбар. Манай яаманд гурван сарын өмнө томилогдож ирсэн хууль ёсны гэх Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхантай гар нийлж ажиллаж чадаагүй. Цаашид ч ажиллах боломжгүй, ёс зүйн болон төрийн ажлын дадлага туршлагагүй хүн учраас энэ салбарт зөв, сэтгэлтэй, төрийн ажлын туршлагатай зөв хүнээр Төрийн нарийн бичгийн даргыг томилох тал дээр онцгойрон анхаараарай. Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайханыг солихгүйгээр цааш энэ салбарын бодлого шийдвэр явахгүй. Хэнтэй ч хамтарч ажиллах боломжгүй, ямар ч боломж өгсөн албан тушаалыг эрх мэдэл гэж ойлгодог хүн. Би өнгөрсөн хэдэн сар гадагш гаргаж ярихгүйгээр тэвчиж салбараа бодож ажилласан. Надад хувиа хичээх эрх байхгүй. Хэдий би явж байгаа ч гэсэн үүнийг салбарынхаа төлөө хэлж байгаа юм шүү” гэсэн.

Түүний ярианаас үүдэн БСШУС-ын Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр тогтжээ гэх мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гараад байна.

Б.Баярсайханыг Төрийн нарийн бичгийн даргаас нь чөлөөлөх асуудлыг салбар хариуцсан сайд нь Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлүүлэх хуультай.

Тиймээс бид БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгтэй холбогдож энэ талаар тодруулахад тэрбээр “Ажлаа хүлээж аваад удаагүй учраас бичиг баримтуудтайгаа танилцаж амжаагүй байна. Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайханыг ажлаас нь чөлөөлөх асуудал яригдаагүй байна” гэх хариултыг өглөө. Тэрбээр сайдаар томилогдсон өдрийнхөө шөнө ажлаа хүлээн авсан байна.

Харин албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар Боловсролын яамны газрын дарга нар Б.Баярсайхантай хамтарч ажиллаж чадахгүй нөхцөл байдал үүссэн учраас ажлаас нь чөлөөлж өгөхийг хүссэн шаардах бичгийг албан ёсоор Засгийн газарт хүргүүлжээ. БСШУС-ын сайд Б.Баярсайханы хувьд өмнө нь салбараа болон төрийн албан хаагчдыг мэргэжлийн удирдлагаар хангаж ажиллаж чадаагүй гэх үндэслэлээр ажлаасаа чөлөөлөгдөж байсан.

Энэ удаа ч мөн дээрхтэй адил нөхцлөөр түүнийг ажлаас нь чөлөөлүүлэхийг БСШУС-ын яамны ажилчид гаргажээ.

Б.Баярсайханы хувьд өмнө нь сэтгүүл зүйн салбарт удирдах албан тушаал хашиж байсан хүн юм. Мөн жүжигчин Б.Амарсайханы эгч гэдгийг нь олон нийт андахгүй мэддэг.

Ямартай ч хамгийн чухал салбаруудын нэг болох боловсролын яамны удирдлагуудын дунд үл ойлголцох нөхцөл байдал үүссэн нь үнэн. Өмнөх сайд нь Төрийн нарийн бичгийн даргаа ажлаас нь чөлөөлүүлэхийг хүссэн захиас үгийг хэлж тэр чиглэлийнх нь дагуу яамдын хэлтсийн дарга нар нь хөдөлдөг “БУРУУ” жишиг тогтох вий гэсэн болгоомжлол олон нийтийн дунд бий боллоо. Учир нь Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан ямар нэгэн хууль зөрчсөн үйлдэл гаргаагүй, харин төрийн албан хаагчдын хоорондын таарамжгүй харилцаанаас ийм нөхцөл байдал үүсээд байгаа тухай эх сурвалж мэдээлж буй.

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
15
  • Гэрлээ 2019 оны 02 сарын 12 [64.119.20.134]

    Үe үeийн ЗГ,,Сайддаа захирагдахгүй ,нэг баг болж ажиллаж чадахгүй ....яасан даварсан ТНБД вэ.халаач чүдэнзийн эгч авгайг.

  • Зочин 2019 оны 02 сарын 12 [66.181.187.151]

    ЗӨВ ЗАЙЛАХ ЁСТОЙ ШДЭЭ ЯМАР Ч МЭДЛЭГ БАЙХГҮЙ ЗҮГЭЭР Л НЭГ ШОУ МЭС ЗАСАЛ ГАР АВГАЙ МЭРЭГЖИЛИЙН ХҮН ХЭРЭГТЭЙ ХУДЛАА АВГАЙ ДҮҮ НЬ ДАХИН ШҮДЭНЗ ЗУРАХ БАЙЛГҮЙ АМАРАА ТЭНЭГ

  • зочин 2019 оны 02 сарын 12 [202.131.230.238]

    эмэгтэй дарга нар ер нь л хэцүү байдаг юм дооо

  • Багш 2019 оны 02 сарын 12 [66.181.180.217]

    Хөөрхөн царай сайхан биенээс цааш юу ч алга даа энэ авгайд ингэж бузар аргаар хүн амьтанд гай болж байхаар өөр гоо сайхны салбарт хүч үздэг болоосой амжилт үзүүлэх байх. Салбар бузарлаад

    Zochin 2019 оны 02 сарын 12 [103.229.123.35]

    Uhseniihene huurhun tsarai, nuureeree duuren gel, botoh shahuulsan, muuhai bultiisen nudtei, monhoison hamartai, 50 shurgej yavaa avgai bish u?

  • зочин 2019 оны 02 сарын 12 [202.131.245.69]

    боловсролын салбарын төрийн нарийн бичгийн дарга хүн юуны түрүүнд боловсролд олон жил багаас нь дэвшиж ажилласан хүн байх ёстой. Намын томилгоогоор төрд янз бүрийн ааш араншинтай хүмүүсийг оруулж төрийн ажлыг муутгадаг энэ байдлыг зогсоох хэрэгтэй. Төрийн албаны зөвлөл шинэ хуулийнхаа дагуу албан тушаалын шалгуур хангахгүй намынхаа гишүүдийг төрийн ажлаас халах ёстой.

    Zochin 2019 оны 02 сарын 12 [202.21.106.127]

    Bandaashaa tailj toglodog ymarch yos zuigui toriin nariin

  • Төрийн албан хаагч 2019 оны 02 сарын 12 [202.179.25.154]

    Ер нь ч аль ч салбарт мэдлэг чадвартай хандлага сайтай ажлын туршлагатай хүн ус агаар шиг хэрэгтэй бна шүү

  • 45 2019 оны 02 сарын 12 [66.181.185.27]

    Хамгийн чухал салбарын төрийн нарийн бичгийн дарга бол мэргэжлийн хүн байх ёстой. Боловсролын салбарын эрдэмтэн багш нараас энэ албыг хаших чадварлаг хүнийг сонгож тавих хэрэгтэй

  • Bagsh 2019 оны 02 сарын 12 [64.119.22.36]

    Baas hatavch umhii gedegchlen Tsogzolmaa ogtsroh muruuruu ogtsrohgui uldej baigaadaa ch gai tarisan jinhene judaggui hun yum daa. Uuriinh ni hiisen huuli bus uildel ni ilerch daguulj irsen chadvargui, zalijin nohod ni ajilgui boloh geed iim yavtsgui arga hereglej baigaa bish uu. Ogtsorson saidtai haritsuulahad ajlaa meddeg, shudarga hun baina bilee, ene TNBD . Yadaj l ug yaria ni tsegtstei, asuudlaa shiidej chaddag. Hovdiinhon hun muutai, ene ogtsorson said guai bur ch eszuigui bololtoi. Bayrsaihan darga ta zorigtoi, tuushtai baigaarai.

  • Boldoo 2019 оны 02 сарын 12 [174.215.40.94]

    Bayrsaikhan demiidee shutleg Ni shashina Christian sonsono um Muun chin gesen ug

  • Шүдэнз. 2019 оны 02 сарын 13 [66.181.185.208]

    Гал тавь.

  • zochin 2019 оны 02 сарын 13 [49.97.97.220]

    naad amd tamiin shulmaa hurdan zailuulahgui bol duun gal tavj medne shu. thaana chin gadaadad surguul tugsuud ajil dadlagatai olon shn bolovsortoi hun zundu bhad ene shulam dutaj genee nun turgen ajill.s halj uz... hendch hereggui shulam ha yavsan gazraa asuudal gargaj yavdal ih muu uilstei hun yum yaj ene shulamtai hun hamt bdag bna

  • иргэн 2019 оны 02 сарын 13 [202.179.26.20]

    хууль зөрчөөгүй ч гэх шиг бусаддаа амар тайван үзэл бодолоо чөлөөтэй илэрхийлэх нөхцөл боломжийг олгохгүй байгаа бол энэ үндэслэл болж болноштэй

  • Zochin 2019 оны 02 сарын 15 [37.231.108.135]

    Цогзолиаагаас өмнөх 2 сайд нь мөг л эгэ хүнийг ёс зүйгүй төрийн албаны мэргэшил ур чадваргүй хувийн амбиц нь хэтэрсэн тендерийн сонирхолтой гэдгээр гар нийлээгүй мөн л яамны ажилтнууд нь өргөх биёиг барьсан энэ авгай яаж доктор профессоруудыг удирдлага мэргэжил зүйгээр хангаж бодлого явуулах уу энэ хүнийг явуулааё

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.