Banner
Б.Лхагвасүрэн: Чамаараа би зөндөө гоёсон
7
2019/02/12

Харахгүй өнгөрч чадахгүй 
Харчуулын нүдэн дундуур туучиж
Халуун залуу үзэсгэлэнтэй охин чамайг
Хань минь болооч гэж гуйж                                   
Хайрын зовлонгоор гоёсон

Чанад холын мөрөөдлөөр зүрхээ бялууруулж
Чамайгаа олсондоо нар өвөртлөн гялайж
Чандага дэгдэх шиг мэлс мэлс санаа алдан
Чамайгаа би холоос үхтэлээ санаж                                   
Санахын жаргалаар гоёсон
Балга балга инэээдэнд чинь согтож
Балтай урууланд чинь зөгий шиг шигдэж
Хасын саран үүлэнд бүдэчсэн шөнөөр 
Харц харцаа шатаан гэгээ татуулж                                     
Чамаараа би зөндөө гоёсон
Галын ээлэнд алтан ургыг уяж
Газрын заяанд аралт тооныг өргөж
Бадамын цэцэг мэт сүүт ижий чамаар 
Бавуугийн ганц хүү өөрийгөө                                      
Ёс болгож гоёсонYйрэн үйрэн тэмтэрч
Yнэний чулуу дэрлэхдээ
Yйлийн үргүй сайн ханьтай хорвоог туулснаа
Yхэлд хүртэл гайхуулж
                      
                                     Чамаараа би гоёно.... хэмээн нэгэнтээ шүлэглэж байсан ар Монголын алдарт найрагч, их соён гэгээрүүлэгч Б.Лхагвасүрэн гуай ижийдээн очих томилолтоо авч, тэнгэрийн орноо заларлаа. Монголын ард түмэн их найрагчаа эцсийн замд нь үдэх үед насаараа гоёсон түүний гэргий үсэн буурал буурай ямар их уй гашууг тэсэн гарч буйг үгээр илэрхийлэхийн аргагүй юм. Нийт Монголчуудынхаа өмнөөс гүн эмгэнэл илэрхийлье.

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
7
  • !!! 2019 оны 02 сарын 12 [49.0.137.164]

    um maanii badmii hum!

  • Зочин 2019 оны 02 сарын 13 [66.181.186.113]

    Энэ Баасан гуай чинь уг нь Хөвсгөл аймгийн Цэцэрлэг байна уу Цагаан-уул сумын уугуул, Сэвжид гэдэг хүний охин байх шүү 90-ээд оны эхэээр Б.Лхагвасүрэн гуайнх 1-р хороололд амьдарч байсан юм болов уу энэ эмэгтэй Картын бараанд дугаарлаад л явж байгаа харагддаг байсан , ер нь "Баянгол" зочид буудалд л ажилладаг байсан .Хөөрхий энэ эмэгтэйд маш хүнд байгаа даа ,хорвоогийн жам сэтэглийн хаттай байгаарай Та эрүүл энх л байх хэрэгтэй дээ Таны хань Монголдоо л эргэн төрнө дөө

  • иргэн 2019 оны 02 сарын 13 [192.82.64.220]

    Сайн ханьтай учирна гэдэг энэ насны буян заяа. Бурхнаас ирсэн бэлэг шүү дээ. Баасан гуайгаар үнэхээр их бахархдаг сайхан хүн шүү. Хүний сайхан нь дотроосоо гэрэлтэж харагддаг намбалаг сайхан эмэгтэй. Эрэлхэг баатруудын ард бат түшиг тулгуур болсон гайхамшигтай хань нь байдаг. Баасан гуайдаа урт удаан насыг ерөөе.

  • Д.Алтаа 2019 оны 02 сарын 13 [66.181.176.30]

    Сайхан монгол эмэгтэй. Ханийнх нь сайн сайхан явах, нэр алдарт гарсан нь нэг талаар энэ гайхалтай сайхан эмэгтэйн бас гавъяа. Танд урт нас удаан жаргал ерөөе. Их найрагч хамгийн их биширдэг, унших сонсох дуртай найрагч маань байлаа. Таныг монголын ард түмэн бахархан үүрд дурсах болно.

  • Баяр хүргэе ! 2019 оны 02 сарын 13 [64.119.18.223]

    ХӨГИЙН ГАРУУД БАЙСАН БОЛИЖ ҮХЭЖ ГОЁ МЭДЭЭ ШҮҮ БАЯР ХҮРГЭЕ ХОГИЙН ШААР БАЙСАН ӨВГӨН ПИЗДА

    Хөөрхий дөө 2019 оны 02 сарын 16 [103.229.123.33]

    Танд

  • Zochin 2019 оны 02 сарын 17 [66.181.186.208]

    66.181.186.113 yunch ih yum uguuluh yumbedee. Hvn zaya tuurguuruu l yawdag tawilantai bhaa. Saihan hvmvvs bie biedee tvshigtei vlger duurual bolson ger bvl blaa. Baasan guai setgelee sain baridag yum shvv sain haniin helsen vg nasnii chini hvns gj biidee yu es andahuu.Saihan hanitai bailaa ta ch uuruu sain gergii baij chadsaan.

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.