Banner
"Ц.Нямдорж огцрохгүй бол яамных нь өмнө суулт зарлана"
1
2019/02/20

“Шударга  ёс” хөдөлгөөнөөс  хууль, шүүхийн байгууллагын шударга бус байдлыг шүүмжилж  өнөөдөр /2019.02.20/мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд  шүүх цагдаагийн байгууллагын буруутай шийдвэрээс хохирсон ээжүүдийн төлөөлөл оролцсон юм. Үр хүүхдээ бусдын  гарт алдсан  олон хэргийг хуулийн байгууллага үнэн мөнөөр  тогтоохгүй, шударга бус ажиллаж байгааг тэд шүүмжиллээ. Хохирогч ээжүүдийн төлөөлөл Хуульзүйн сайд Ц.Нямдоржоос Шударга ёсыг эхлүүлнэ хэмээгээд огцрохыг шаардав. Хуульзүйн яамны үүдэнд өнөөдрөөс эхлэн суулт хийж мөн Төрийн гурван өндөрлөгт  шаардлага хүргүүлэхээ мэдэгдлээ. Хуульзүй,дотоод хэргийн сайд Ц.Нямдорж шаардлагын хариуг  гурав хоногийн дотор өгөхгүй бол өлсгөлөн зарлана гэв.

“Иргэд ямар нэгэн байдлаар  хохирлоо гэхэд цагдаа, хуулийн байгууллагад  ханд гэдэг. Гэтэл бодит байдалд цагдаа, шүүхийн байгууллагынхан юу ч хийдэггүй. Луйвар хийдэг шүүгч нар  ажиллахаа болих хэрэгтэй. Шүүгч нарыг шалгадаг хяналт гэж алга.Үүний эсрэг  хатуу тэмцэнэ” гэдгээ онцлоод Монголын ард түмэн хуулийн тогтолцоог бий болгохын төлөө хамтаараа эрэлхийлье” гэсэн юм.

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
1
  • Zochin 2019 оны 02 сарын 20 [64.119.17.214]

    Нямдорж сайн зоригийн хэрэгтэй холбоотой ингэж огцор гэж бгаа бх болих хэрэгтэй

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.