Banner
“Миний сайхан ээжүүд” 2019 уламжлалт тоглолт гуравдугаар сарын 7-нд ганцхан удаа болно
0
2019/02/20

Тун удахгүй олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу мартын 8н тохиож Үндэсний мэдээ NTN телевизээс “Миний сайхан ээж”-үүд уламжлалт тоглолтоо үзэгч түмэндээ толилуулах гэж байна. Энэ жилийн тоглолт өмнөх жилүүдийнхээс тун ч онцлог болж байна. Учир нь нэгэн дор 3000 ээжийг баярлуулах юм. Мөн цэнгүүнд ирсэн ээж бүхэн  Гандантэгчилэн хийдийн Хамба ламба Чойжамцын аривнаалсан эрхийн эзэн болно. Мөн 21 ээжийг алдаршуулан өргөмжлөл, цом гардуулах ёслол болохоос гадна 9 эрдэнийн алдарт одонтой залуу ээжийг өргөмжлөх юм. Мөн өндөр ээж, хүмүүнлэгийн буянт ээж, урлагт дүрээ мөнхөлсөн ээж, ихэр ээж, ухаант манлай мэргэн ээж, хөдөлмөрч ээж, урлагын бурхан янжинлхам ээж зэрэг нийт 21 ээжийг алдаршуулан өргөмжлөнө. Энэхүү шаардлагыг хангасан ээж нар NTN телевизийн байран дээр хүрэлцэн ирж уулзан дээрх өргөмжлөлт ээжүүдийн нэг болох боломжтой.  Тоглолт 3-р сарын 7-ны өдөр  14 цагаас Улаанбаатар паласын концертын их танхимд ганцхан удаа болно. Та хайрт ханиа, хайрт охидоо баярлуулахыг хүсвэл Үндэсний мэдээ NTN телевизээс зохион байгуулж байгаа “Миний сайхан ээжүүд” цэнгүүнд хүрэлцэн ирэхийг урьж байна. Мөн билетыг 95562240 96692240 86682240 дугаарт холбогдон үнэгүй хүргүүлэн аваарай   

 

 

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.