Banner
Зөн билигтэн Викториа Райдос нүүдэлчдийн соёлыг бахдав
1
2019/02/21

Оросын 16 дахь зөн билгийн тулааны ялагч Викториа Райдосыг манай уншигчид андахгүй биз ээ. Тэрээр хэд хоногийн өмнө  Буриадын нэрт барималч  Даш Намдаковын үзэсгэлэнг үзэж, сэтгэдлээ хуваалцсан байна. Даш Намдаков нь “Чингис хаан” барималаараа алдартай нэгэн бөгөөд Цагаан сарын өмнөхөн “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэгт орж Монгол түмэндээ илүү танигдсан уран бүтээлч. Дэлхий танигдсан Монгол үндэстэн Даш Намдаковын уран бүтээлийн үзэслэгэнг олон алдартангууд үзсэний нэг нь нэрт зөн билигтэн Викториа Райдос байв. Үзэсгэлэн үзсэн сэтгэгдлээ хуваалцахдаа “Ням гаригийн өглөө сүнсний ид шидийн гайхалтай бэлгийг хүртлээ. Гайхамшиг бол хаа сайгүй байдаг. Өнөөдөр Даш Намдаковын гайхамшигт үзэсгэлэнгийн үеэр  Монголын уран зургийн үндэсний өв уламжлал, хоёр дахь амьдралыг бий болгож байгаа мэт. Эдгээрийг урласан уран бүтээлч нь багаасаа бурханы шашинтай уран дарханы гэр бүлд өсж төрсөн хүн. Түүний аав нь чадварлаг модон сийлбэрч бөгөөд Даш Намдаковыг хүүхэд ахуйгаас нь хөдөлмөрийн үр шим, урлахуйн ухаанд суралцуулжээ. Дашийн Хүрэл хөшөө нүүдэлчдийн соёлыг эрхгүй санагдуулж байв. Түүний бүтээлүүд дунд Чингис хаан, дайчид, Амазончууд, монголчуудын морь, шонхор үэрэг бүтээлүүд сүртэй дүнхийнэ. Энэ өдөр Михайловскийн шилтгээн дээр ид шид болж байна гэлтэй санагдсан. Энэ бол урлагийн агуу хүч чадал юм” хэмээжээ

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
1
  • зочин 2019 оны 02 сарын 21 [49.0.212.61]

    Оросын зөн билгийн тулаан хуурамч жүжиг байсан мөнгөөр түрүүлдэг байсан тухай баримтат ктно гараад сүйд болж байнаа цаана чинь,иймэрхүү нөхдүүдийг авчирч мунхруулдгаа болиосой,таны хувь тавиланг та л мэднэ шүү,харин ч манай лам нар зурхайчид эднээс илүү

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.