Banner
ДБХолбоо МУГТ П.Орхоны барилдах эрхийг дөрвөн жилээр хасчээ
0
2019/02/21

Чөлөөт бөхийн дэлхийн аварга, гавьяат тамирчин П.Орхоныг “Жакарта-2018” Азийн зуны наадмын чөлөөт бөхийн 62 кг-ын жинд түрүүлсний дараа хориoтой бодис илэрсэн тул эрхийг түтгэлзүүлэх асуудал яригдаад байсан. Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо энэ асуудлыг удтал ярилцсаны эцэст өчигдөр шийдвэрээ өөрийн албан ёсны сайт дээрээ байршуулжээ.

Ингэснээр манай тамирчин Пүрэвдоржийн Орхоны барилдах эрхийг дөрвөн жилээр буюу 2022 оны есдүгээр сарын 16 хүртэл хасч, Монголын чөлөөт бөхийн холбоог 20 мянган швейцарь франкаар торгож байгаа гэв.

Энэ талаар Монголын Чөлөөт бөхийн холбоо одоогоор ямар нэгэн албан ёсны тайлбар, мэдээлэл хийгээгүй байна.

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.