Banner
Ерөнхийлөгчийн цэргийн бодлогын зөвлөх дэслэгч генерал Д.Даваагийн хаусны ажлын шалтгаантайгаар дахиад нэг цэрэг амиа алджээ
2
2019/03/05

Сүүлийн жилүүдэд хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн эр цэргийн албан мордож "эр хүн болно" хэмээн яваад харамсалтайгаар амь насаараа хохирор явдал газар авсаар байна. Дорноговь аймгийн Зүүнбаян дахь Зэвсэгт хүчний 336 дугаар ангид алба хааж байсан байлдагч А зодуулсны улмаас амиа алдсан гэх дуулиан намжаагүй, хэргийг нь цагдаагийн байгууллага шалгаж байна. Энэ хэргийн улмаас хоёр албан хаагчийг цагдан хорьчихоод байгаа. Тэгвэл саяхан  ЗХЖШ-ын даргыг чөлөөлж, үүрэг гүйцэтгэгчээр хошууч генерал Р.Сүхбатыг томилсноос хойш цэргийн алба хаагч амиа алдсан хоёр дахь хэрэг хоёрдугаар сарын 28-нд гарчээ. 
Зэвсэгт хүчний 310 дугаар ангийн алба хаагч, ахлах ахлагч Г өнгөрсөн пүрэв гарагт элс ачиж явсан, ангийнхаа машинд дайруулж амиа алджээ. Осол Налайхын элсний карьер орчимд болсон бөгөөд Зэвсэгт хүчний 310 дугаар ангийн захирагч, хурандаа н.Баянжаргал талийгаачтай хамт “Найман шарга” гүүний саамын амралтын орчимд барьж буй хаусуудын барилгын явц, байдалтай танилцахаар очсон байсан гэнэ.

ЗХЖШ-ын дарга асан, өдгөө Ерөнхийлөгчийн цэргийн бодлогын зөвлөхөөр ажиллаж буй дэслэгч генерал Д.Даваагийн хаус нь газрын цэвдгээс болж доош суусан гэх бөгөөд 310 дугаар ангийнхан засаж буй гэх мэдээлэл байна. 

Мөн тухайн осол гаргасан машин нь гадуур ажиллах хуваарьгүй байсан. Ингэж явахдаа элсний карьер орчимд 310 дугаар ангийн, Хүрэлхүү жолоочтой “Зил-130” машин эвдэрсэнтэй таарч, туслахаар ангийн захирагч Баянжаргалыг өгсөн чиглэлийн дагуу талийгаач үлдсэн сурагтай.

Г машины дугуйнд ивээс хийж байтал гэнэт хөдөлснөөс дайрч амийг нь хохироосон гэжээ. Зэвсэгт хүчний “Найман шарга” амралтын орчимд өнгөрсөн жил 014 дүгээр ангийнхнаар бариулсан дээрх хоёр давхар 10 сууцны есөд нь ЗХЖШ-ын эрх бүхий албан тушаалтан генералууд орж, нэгэнд нь Налайх дүүргийн Засаг дарга орж буй гэх мэдээлэл байна.

Харьяалсан байгууллагад нь цэргийн албан хаагчид амь насаа алдсаар байхад Батлан хамгаалахын сайд Н.Энхболд юу бодож сууна вэ!!!

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
2
  • Зочин 2019 оны 03 сарын 05 [66.181.185.238]

    Тэр саАд нь бас л манайд тийм юм болоогүй, болсон бол баталгааг нь аваад ир гэх биз.

  • Яаяа 2019 оны 03 сарын 05 [178.128.93.95]

    БХЯСайд гэж бас 1 бул хар чулуу байнаа ЕСайдаа юу бодрж сууна хө

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.