Өрсөлдөгчгүй ялсан ТОМ дарга гар зангидан, хөмхий зуун айсуй
0
2019/03/05

Өнөөдрөөс дөрөв хоногийн өмнө НИТХ-ын XXII ээлжит хуралдаан өчигдөр болж, НИТХ-ын даргын албан тушаалаас С.Амарсайханыг чөлөөлж, Р.Дагвыг нөхөн сонгосон юм. Ийн нөхөн сонгуулиар гарахдаа өрсөлдөгчгүйгээр санал хураалт явуулж НИТХ-ын төлөөлөгчдийн 69,5 хувиар ялалт байгуулсныг иргэзд янз бүрээр тайлбарлан ярьж байна. Өнөөдөр хэн ч нэрээ дэвшүүлэх эрхтэй чөлөөт ардчилсан нийгэм. Гэтэл НИТХ-ын төлөөлөгч Ц.Байгалмаа заалнаас нэрээ дэвшүүлсэн боловч сайн дураар нэрээ татсан. Тэгэхлээр олон нийтийн дунд түүний дарамт явсан байж болзошгүй хэмээн зүй ёсоор хардаж байгаа юм. Ийн өөрөөсөө өөр сонголтгүй санал хураалтанд ялсан нөлөө бүхий том дарга Р.Дагва саяхын нэг өдөр манай папараццид ийн өртлөө. Тэрээр ихэд ширүүн төрх ширүүн зангаар үзэхээр зэхэж өгсөн бололтой. Саяхан нэгэн ярилцлагаараа дамжуулж “ХУВИЙН ХЭВШЛИЙН ОРОЛЦООГҮЙГЭЭР УЛААНБААТАРЫГ ХӨГЖҮҮЛЧИХНЭ ГЭЖ БОДОЖ СУУГАА ДАРГА НАР БАЙВАЛ ЯГ ОДОО ГЭРТЭЭ ХАРЬ” хэмээн хэлээд авав. Үг нь ч ширүүн, төрх нь ширүүн ажээ. Тэрээр хоёр гараа зангидан, хөмхий зуун мэт явах энэ даргыг ажлаа хэр сайн хийхийг харах л үлдэх шив…

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.