Banner
"Хар ба цагаан" фото зургийн үзэсгэлэн монголд анх удаа дэлгэгдлээ
0
2019/03/11

“O&S” beauty make up studio”-ийн захирал Г.Отгонсүрэн 20 гаруй жилийн уран сэтгэмж, ухаан, хөдөлмөр шингэсэн урлагийн тайлан болох "Хар ба Цагаан" фото зургийн үзэсгэлэн өнгөрсөн 3-р сарын 8-нд амжилттай болж өндөрлөлөө. Тус үзэсгэлэнд Монголын үзэсгэлэнт бүсгүйчүүдийн хар, цагаан зургууд хайр гэрэлтсэн харцаар хэн бүхнийг ширтэн байх ажээ. Үүнд манай урлаг соёлын олны танил эрхэмүүдийн хөрөг ч нэлээд байлаа. Энэхүү фото зургийн үзэсгэлэн нь бүсгүй хүн, эмэгтэй хүн, эх хүн ямар  их агуу, хайрлаж хүндэтгэмээр ертөнц байдгийг харуулахыг зорьсоноороо онцлогтой. "Хайрыг ганц л харцаар мөхөөж, ганц л харцаар сэргээж  болно" гэсэн хайрын тухай алдартай ишлэл  энэхүү фото зургийн үзэсгэлэнд амилсан гэж хэлж болохоор...

 Үгээр илэрхийлж болошгүй "Хайр" хэмээх гайхалтай сэтгэлийн илэрхийлэл гэрэл зургийн хальснаа буусан нь эдгээр сайхан бүсгүйчүүдээс нэвт гэрэлтэх мэт. Тиймдээ ч уг үзэсгэлэнг зорин ирсэн хүн бүр хайрыг хүртэж, энергийг шингээсэн адил аз жаргал, баяр баясгаланг цацруулан явах шиг. Ингэж  урлагийн сайхныг гэрэл зургаар дамжуулан Монголчууддаа хүртээсэн "Хар ба цагаан"  фото зургийн үзэсгэлэн цаашид жил бүр уламжлал болон дэлгэгдэх ажээ.  Тиймээс та бүхэн жил бүрийн эмэгтэйчүүдийн баярын өдрөөр гоо зүйн ертөнцөд хөл алдан алхаж, хэсэг хором ч болтугай стрессийг мартаж оюун санаагаа амраах боломжтой болж байна. Уг үзэсгэлэн  энэ жилийн хувьд #MN17ArtGallery-д болсон бөгөөд мөн энэ төрлөөрөө анхдагч болж байгаагаар сонирхон ирсэн хүмүүсийн хувьд содон өнгө байж чадсан юм. 

 

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.