Banner
Заамарт нойр, хоолгүй ажилласан алба хаагчдыг шагнахаар болжээ
0
2019/03/12

Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Эко алтан заамар” компанийн ил уурхайд хөрсний нуралт үүссэний улмаас дөрвөн ажилтан нурангид дарагдаж харамсалтайгаар амиа алдсан билээ.

Тэгвэл амиа алдсан иргэдийг эрэн хайх гаргах ажиллагаа нийт ес хоног үргэлжилсэн бөгөөд ослын газарт ОБЕГ-ын 36 алба хаагч нойр хоолгүй ажиллаж байж осолдсон иргэдийн цогцсыг гаргаж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн юм.

Онцгой байдлын алба хаагчид олон хоногийн турш хүнд нөхцөлд тасралтгүй ажилласан тул ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр ослын газарт ажилласан алба хаагчдыг шагнаж, мөнгөн урамшуулал олгох талаар газрын дарга Т.Бадралтайгаа ярилцаж байгаа хэмээжээ.

 

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.