Banner
Сайд асан Ц.Цогзолмаа өөрийгөө У.Хүрэлсүхтэй ааш зан төстэй гэв
4
2019/03/13

БСШУЯ-ны сайд асан Ц.Цогзолмаа засгийн газрынхаа эсрэг гарын үсэг зурж, М.Энхболдын фракцийн талд байсныхаа төлөө огцорсон гэхэд хилсдэхгүй. Сайдаасаа буухдаа тус яамны ТНБ-ийн дарга Б.Баярсайхныг нэлээд шүүмжилээд амжсан юм. Тэрээр саяхан нэгэн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд сонирхолтой яриа өрнүүлжээ. Тухайлбал өөрийгөө М.Энхболдын багаас ганцаараа үнэнч үлдсэн нь гэсэн байна. Түүний энэ талаарх яриаг дэлгэрүүлвэл “Эмэгтэй хүн хань ижил, үр хүүхэд, найз нөхөддөө үнэнч байдаг. Үүний нэгэн адилаар би сайн, муу хэлүүлээд М.Энхболд гэдэг хүнтэй 20 жил хамт явсан учраас үнэнч үлдэхийг хүссэн. Хүнд хэцүү цагт найз шиг байх ёстой юм. Энэ утгаараа би багаас нь ганцаараа үлдэж чадсан. Тэгээд яахав дээ, цагийн аясаар өнгөө, үзэл бодлоо хувиргадаг хүмүүс олон болсон гэдгийг харлаа. Зарим хүн надад “Төрийн сайдыг нэг өдөр, нэг цаг ч болов хийе гэж зүтгэдэг байхад чи татгалздаг тэнэг үү, солиотой юм уу” гэж хэлж байсан” хэмээжээ.  Мөн цаашид У.Хүрэлсүхтэй гар нийлэн ажиллах талаар дурьдахдаа “У.Хүрэлсүх сайд бид хоёр залуугаасаа энэ намд зүтгэсэн. Хорин хэдхэн настайгаасаа намынхаа залуучуудын байгууллагад орж өнөөдрийг хүртэл хамт явж байна. Энэ намын ялалт, ялагдал гээд түүхийн маш олон жилүүдэд бид хамт байсан. Хувь хүнийх нь хувьд надад гомдох шалтгаан үгүй. Улс төр хатуу. Улс төрийн хатуу үйл явдлыг ойлгоод л цаашаа явна. Нэг их айхтар надад хатуурхахгүй байх гэж бодож байна. У.Хүрэлсүх сайд өөрөө түс, тас хүн. Бид хоёрын зан, ааш ижил учраас ойлголцоод улс төрийн урт замаа туулна гэж бодож байна” гэжээ

 

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
4
  • Irgen 2019 оны 03 сарын 13 [202.170.71.39]

    Shaal teneg avgai. Iim ilii balai yumnuudiig dahij bitgii songooroi ard tumen mini. Ed naraas odoo yum garahaa ungursun. Ulsaas idej uuhaa l bodno.

  • chaavaas 2019 оны 03 сарын 14 [202.55.191.194]

    hureleed palidagadaj bna hardaa

  • Иргэн 2019 оны 03 сарын 15 [78.116.228.97]

    Бялдагдаж бна муу нохой чинь .Ийм л нөхдөөс хол яваарай Хүрэлсүх

  • Иргэн 2019 оны 03 сарын 15 [78.116.228.97]

    Ичихээ бсан хүмүүс л төрд гараад дахин дахин бялдагдаж мөнгө хийдэг юм бна

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.