Banner
МХЕГ-ын удирдах албан тушаалтан нар гэртээ их хэмжээний мөнгө нууж байсан нь баригджээ
0
2019/03/13

АТГ өнгөрсөн пүрэв гаригт МХЕГ-ын нэр бүхий хүмүүсийг авлига авсан үйлдэл дээр нь баривчилсан. Тодруулбал, МХЕГ-ын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга Б.Аззаяа, Хэлтсийн дарга Т.Баярсайхан нарыг үйлдэл дээр нь баривчилсан. Т.Баярсайхан нь бусдаас  30 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний валют хахуульд авч байсан аж.

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн пүрэв гаригийн шөнө дээрх хоёр сэжигтний албан өрөө, гэрт нь нэгжлэг хийж, Б.Аззаяагийн гэрээс хахуульд авсан байж болзошгүй 60, Т.Баярсайханыхаас 400 сая төгрөг бэлнээр хураан авсан байна.

Мөн АТГ МХЕГ-ын арваад байцаагчийг хилээр гаргахыг хориглосон хушны самар, дэрвэгэр жиргэрүү гэх мэт байгалийн дагалдах баялгийг хил давуулах зөвшөөрөл өгөхийн тулд их хэмжээний хахууль удаа дараа авсан байх магадлалтай хэмээн байцааж байна.

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.