Banner
С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат нарын эсрэг намын залуус нь босж эхэллээ
3
2019/03/14

Ардчилсан намын удирдлагад үүрэлсэн “МАНАН мафи”-ийн хамсаатан С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат нарт хариуцлага тооцож, намын удирдлагаас цэвэрлэхийг шаардаж тус намын залуу гишүүд өнөөдөр /2019.03.14/ мэдээлэл хийлээ. АН-ын гишүүн П.Галиндэв, Э.Бямбацэрэн тэргүүтэй залуус АН-ын дарга С.Эрдэнэ, УИХ дахь бүлгийн дарга Д.Эрдэнэбат нарыг “МАНАН мафи”-ийн хамсаатан хэмээгээд эдгээр хүмүүст нэн дариу хариуцлага тооцохыг шаардсан уриалга гаргаснаа танилцуулсан юм.  

Уг уриалгад “Ардчилсан намын өнөөгийн удирдлага нийгэмд өрнөж буй шударга ёсны төлөөх тэмцлийг санаатайгаар эсэргүүцэж, ард түмний өмчийг хулгайлсан бүлэглэлийг улайран хамгаалсаар, ард түмний итгэлийг алдаж, намын рейтинг түүхэндээ байгаагүй доод түвшинд хүрлээ.

Намын гишүүд бид 1990 онд зорьж байсан хүний эрх, эрх чөлөөг дээдлэх, нийтээрээ сайхан амьдрах шударга нийгмийг цогцлоох итгэл үнэмшилдээ өнөөдрийг хүртэл бат зогссоор байгаа билээ.

Харамсалтай нь “МАНАН мафи” гэгч нь нам дамнан байршиж, шийдвэр гаргах бүх түвшинд нөлөөгөө тогтоогоод зогсохгүй, хууль шүүхийн байгууллагыг хүртэл хяналтандаа оруулж, хүссэн шийдвэрээ төрөөр гаргуулдаг байсан нь ил тод боллоо.

АН болон МАН-ын удирдлагад үүрлээд байсан дээрх “МАНАН мафи”-ийг нийгэм даяараа жигшин эсэргүүцэж, нам харгалзахгуй хамтран тэмцэж буй тэмцэл өдрөөс өдөрт хүрээгээ тэлсээр байна. Энэхүү тэмцлийн дунд МАН нь дээрх бүлэглэлд нэр холбогдсон М.Энхболд тэргүүтэй хүмүүстэйгээ хариуцлага тооцон буулгаж авахыг та бид харсан. Одоо АН дахь хамсаатнуудтай хариуцлага тооцох цаг нь болсон гэж гишүүд бид үзэж байна.

Ардчилсан намын удирдлага болох С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат нар нь өнгөрсөн хугацаанд хэлсэн үг, үйлдлээрээ өөрсдийгөө “МАНАН мафи”-ийн хамсаатнууд гэдгээ нотолсон. Тухайлбал тэд “60 тэрбум”-ын гэх схемээр төрийн эрхэнд гарсан бүлэглэлийг хамгаалж, уг схемийг хэрхэн хэрэгжүүлсэн талаар УИХ дээр нээлттэй сонсгол хийе гэсэн саналыг дэмжээгүй. Мөн дээрх хэргийн гол холбогдогч болох М.Энхболдыг огцруулах асуудлыг удаа дараа хойшлуулах санал гаргаж, завсарлага хүртэл авсан бөгөөд санал хураалтад огцруулахгүй хэмээн санал өгсөн.

Түүнчлэн С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат нар нь УИХ дахь намын бүлгээ бодлого болон удирдпагаар хангаж чадаагүйн дээр “МАНАН мафи”-ийнхаа явцуу эрх ашгийг бүлгийн гишүүддээ тулган муйхарласнаар бүлгээ тараахад хүрч, парламент дахь хяналтын тогтолцоог үгүй хийлээ. Ингэснээр манай намын рейтинг “60 тэрбум", “ЖДУ” зэрэгт холбогдсон МАН-аас доор орлоо. Үүгээр ч зогсохгүй шударга ёс ярьж, эрүүлээр шүүмжилсэн гишүүдээ намаас хөөдөг болж, АН-д нэг хүний дарангуйлал тотоод байна.

Иймд С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат нарт хариуцлага тооцож намаа цэвэрлэхийг шударга гишүүд дэмжигчиддээ уриалж байна” гэжээ.

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
3
  • zuv demjij baina odoo salah tsag bolson 2019 оны 03 сарын 14 [202.9.42.54]

    zochin

  • Содном 2019 оны 03 сарын 14 [150.129.141.123]

    Залуучуудаа та нарыг ийм өдийд ийм зүйл яриад явж байгаад харамсаж байна. 2016 онд АН ялагдсан ,одоогоор зарим нэг хүмүүст муу хэлэгдэж байгаа нь МАН-ын гүтэглэг, түүнд нь итгэдэг та нар шиг хүмүүсээс болсон юм. Үнэндээ бол МАНАН гэж юуг хэлээд байгаа юм. Манайд улс төр, эдийн засгийн бүлэглэл байгаа юу гэвэл байгаа гэдэг нь тодорхой. Түүнтэй яаж тэмцэх вэ гэдэг нь л асуудал байна. Миний бодлоор бол ийм аргаар тэмцэж болохгүй байх. Харин ч та бүхэн АН-ынхаа нэр хүндийг л улам унагаж мэдэх юм шүү. Ухаантайхан шиг байхыг бодоцгоогоорой.

    СОДНОМ ТЭНЭГТ 2019 оны 03 сарын 15 [207.244.89.75]

    ЧИ БОЛ ЭНЭ 2 БУЗРЫН ГАР ХӨЛ БОЛСОН ГАХАЙ БАЙНА ИНГЭЖ САЛЖ БАЙЖ АН НЭРЭЭ ЦЭВЭРЛЭЖ АВНА

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.