Banner
БЗД-ийн “хурган” улс төрч Д.Атармаа энэ мэт явдлаас яав ч хоцрохгүй
1
2019/03/15

 

Баянзүрх дүүргийн МАН-ын хорооны дэд дарга, дүүргийн ИТХ-ын гишүүн Г.Атармаа өнгөрсөн оны орон нутгийн сонгуулийн будлианы эзнээр нэрлэгдэж байсныг зарим уншигчид санаж байгаа биз ээ.  Түүний хамгийн ноцтой асуудлуудыг эргэн санавал Дүүргийн сонгуулийн хорооноос хуулиар олгогдоогүй эрх эдлэн гаргасан тогтоолуудыг үндэслэн ДИТХ-ын төлөөлөгч Атармаа нь ЗГХЭГ-ын дэд дарга Солонгоор 2016.12.20-ны өдөр 21/73 тоот албан бичиг гаргуулан ДИТХ-ын тамгыг хуурамчаар хийлгэсэн. Энэхүү хуурамч тамгаа ашиглан өөрийгөө ДИТХ-ын даргаар томилж, дүүргийн МАН-ын дарга Бат-Амгаланг Засаг даргад нэр дэвшүүлсэн илт хууль бус бичиг үйлдэн Нийслэлийн хотын Засаг даргад хүргүүлсэн хэмээн яригдаж байсан юм. Мөн дараа  нь 2017.11.28-ны өдрийн ДИТХ-ыг тасалдуулах зорилготойгоор гадна жагсаал, дотор үймээн зохион байгуулж, үгсэн хуйвалдсан этгээдүүдээрээ ДИТХ-ын төлөөлөгчийг гүтгэн гүжирдсэн мэдээлэл нийгмийн сүлжээгээр тараасан хэргийн эзнээр нэрлэгдэж байв. Энэ мэт БЗД-ийн хурган улс төрч бүсгүй багагүй сенсааци дэгдээгээд амжсан. Түүнийг энэ мэт үйлдэлүүдээсхарвал энэ бүсгүй улс төрийн албан тушаалын амбийцанд тун дуртай, түүнийхээ төлөө тэрүүхэн тэндээ үймээн самуун ч дэгдээж мэдэх БЗД-ийн “бужигнуулагч” эмэгтэй гэж харж болохоор ажээ. Тэрээр МАН-ын 98 жилийн ойн баяраар МАН-ыхан тэр дундаа У.Хүрэлсүхийн фракцынх голдуу цугласан ёслолын үйл ажиллагаанд дуун дээр хүрэлцэн ирсэн нь манай папараццид ийн буув. “Хурган” улс төрч, амбийцтай энэ хатагтай энэ мэт явдлаас яахин хоцрох билээ дээ. 2020 оны сонгууль ч дөхөж байна. Энэ мэт хүмүүсийн хөдөлгөөнд орох цаг ч эхэллээ дээ.

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
1
  • zochin 2019 оны 03 сарын 15 [182.160.33.73]

    Энэ балиар авгай хаа явсан газраа гай бололгүй өөрөө гэртээ суучаасай! МАН-ын хамаг балиар юмыг хамгийн доод түвшинд нь хийж явдаг хог шаар! Ийм л харанхуй бүдүүлэг дээрээс нь хор хутгаж хорлож явдаг ажлаа ажил гээд бодчихсон юмнуудаас дээрээ ч тэр доороо ч тэр салж байж урагшаа алхана.

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.