Banner
Эмэгтэй хүний зураг ашиглан фэйсбүүкээр танилцаж, залилан хийдэг этгээдийг баривчилжээ
0
2019/03/15

Цахим орчинд олон дагагчтай группуудэд эмэгтэй хүний зураг ашигласан хуурамч хаягаар “Video call хийнэ”, “Видео чат” хийнэ гэх мэт утгатай зар байршуулж залилан хийдэг 20 настай этгээдийг Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс илрүүлэн баривчилжээ.

Тодруулбал, 20 настай эрхэлсэн тодорхой ажилгүй Д нь харилцаа үүсгэхдээ урьдчилгаа мөнгө авах замаар бусдыг залилан мэхэлдэг, мөн хохирогч өөрийн жинхэнэ хаягаар харилцсан тохиолдолд бичсэн чат мэдээлэл болон илгээсэн зураг зэргийг гэр бүл, найз нөхөд рүү тараана гэх мэтээр мөнгө нэхэн заналхийлдэг байжээ.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Иймд иргэд фэйсбүүк орчинд өөрийн аюулгүй байдлаа хангаж, шаардлагагүй, нэр хаяг тодорхойгүй, хуурамч фэйсбүүк хэрэглэгчтэй ямар нэг байдлаар харилцахгүй байх, хувийн мэдээллээ бусдад өгөхгүй, урьдчилгаа хэлбэрээр мөнгө шилжүүлэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулжээ.

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.