Banner
Никель Ганбаа хар тамхи хэрэглэсэн асуудлаар шалгагдаж байна
1
2019/03/16

Монгол HD телевизийн “Шарк Танк” нэвтрүүлгээс 250 сая төгрөгийн санхүүжилт авч улмаар “UBIKE” төслийг хэрэгжүүлэх консерциумд багтаж чадснаараа олны танил болсон Никель Ганбаа буюу Г.Дашням хар тамхины хэргээр шалгагдаж байна.

Тодруулбал, энэ сарын 13-ны оройн 19:00 цагийн орчимд хүүхдийн 100-р дэлгүүрийн орчимд цагаан өнгийн тоёота приус маркын автомашинтай Г.Дашням нарийн гурван иргэнийг саатуулан шалгахад, хар тамхи сэтгэцэд нөлөөлөх ургамал өвс хэрэглэсэн байж болзошгүй тохиолдол илэрсэн байна.

Шалгалтаар сэжигтнүүдийн автомашинаас хар тамхи илрүүлж, нотлох баримтаар хавсарган авчээ. Хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа аж. Сэжигтнүүдээс биологийн дээж авч шинжилгээнд өгөөд байгаа талаар эх сурвалж мэдээллээ.

 

-НИКЕЛ ГАНБАА ТАКСИНЫ ЖОЛООЧИД ХЭРГИЙГ ҮҮРҮҮЛЭХЭЭР ЗАВДАЖ БАЙГАА ЮУ-

Эх сурвалжийн мэдээлснээр, Никель Ганбаа буюу иргэн Г.Дашням нь олны танил нэгэн эрхмийн дүү болон таксины жолоочийн хамт авто тээврийн хэрэгсэлд зорчин явжээ. Харин биологийн шинжилгээний хувьд хоёр удаа шинжилгээ өгсөн бөгөөд хоёр дахь удаагийн шинжилгээгээр нарийн шинжилгээ хийлгэн, хариуг хүлээж байгаа аж.,

Үргэлжлэлийг http://eguur.mn/index.php/news/nikel-ganbaa-har-tamhi-hereglesen-asuudlaar-shalgagdaj-baina?fbclid=IwAR2nVTjMwS9S9N2AIYW9t6i5QUgrz3ybwfyIvssBEXjANA685r1eDnl0yrg

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
1
  • Geneve 2019 оны 03 сарын 18 [62.202.191.19]

    Er ni bol buruu sagaad bval butsaagaad bairand ni tavih ih amarhan sh dee

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.