Banner
УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэг бусдад дарамтлуулсан гэх өргөдөл өгжээ
0
2019/03/20

УИХ-ын гишүүн асан  Л.Эрдэнэчимэг Эрүүгийн цагдаагийн газарт Х.Бат-Ялалтад дарамтлуулсан гэх агуулга бүхий өргөдөл өгсөн бөгөөд үүний дагуу Эрүүгийн цагдаагийн газрын Зохион байгуулалттай гэмт бүлэг, хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс шалгаж байгаа ажээ. Мөн Х.Батялалт  2018 оны аравдугаар сард Булган аймгийн Гурванбулаг сумын хэсгийн төлөөлөгч Э.Мөнхтулга албан үүргээ гүйцэтгэж байгаад амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Талийгаачийн ар гэрийнхний зүгээс Х.Бат-Ялалтыг талийгаачийн үхэлд буруутай гэж үзэн, цагдаагийн байгууллагад гомдол гаргасны дагуу түүнд Булган аймгийн цагдаагийн газраас  Эрүүгийн хуулийн 21.8, 21.9-д зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм. Ийн Х.Батялалт хоёр хэргээр  цагдаагийн байгууллагад шалгагдаж байна. 

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.