Banner
ЦАХИМ ТОГЛООМОНД ДОНТОГСДЫН ХИЙСЭН ТОМООХОН ХЭРГҮҮД
0
2019/03/20

Энэхүү нийтлэлээр цахим тоглоомд донтогчдын хэргийг сурталчлах гэсэнгүй. Ухаантай хүн бусдын алдаан дээр суралцдаг тул монголынхоо хүүхэд залуусыг алаан хядаантай цахим тоглоомоос хөндийрөөсэй гэж уриалж байгаа юм шүү.
“Би үүнийг хийх гэж хэдэн жил хүлээсэн” хэмээн Юмпкуа зусланд Крис Харпер Мерсер 10 хүн алж өөрийгөө хороохын өмнө хэлсэн юм. 
Жил бүр хүчирхийлэл, буудлагууд хэдэн зуун хүнд халдсан хэргүүд гарсаар байна. Ихэнх масс аллага үйлдсэн алуурчид алаан хядаантай цахим тоглоомонд донтогсод байсан нь судалгаагаар илэрчээ. Харпер Мерсер хүчирхийлэл бүхий цахим тоглоомонд донтсон төдийгүй тэдгээр сайтууд дээр олон тооны дэмжигчтэй байв. 4chan нэртэй вэб дээрх чат дээр тэрээр төлөвлөгөөгөө бичдэг байжээ. Коммент бичихдээ “Та хэдээс зарим нь дажгүй шүү. Улсын баруун хойд хэсэгт амьдардаг бол маргааш сургуульдаа битгий яв” гэж бичихэд хариуд нь “Түргэн хий”, “Охидын сургуулийг онилсон нь дээр байх. Тэнд тэднийг хамгаалах гэж оролдон чамд саад хийх эрэгтэй байхгүй.” 
“Гайхалтай. Хэрэв үнэн бол миний төрсөн өдрийн бэлэг байх болно” гэх мэтийн галзуу этгээдүүдийн хариулт үлдсэн байв.
Зарим нь хэрэг үйлдэгдсэний дараа үхлийн тоог “Оноо” хэмээн тооцож хангалттай их байгаагүйд харамсаж байсан юм. Цахим тоглоом улам боловсронгуй үнэмшилтэй болж буй учраас залуу хүмүүс хэт улайран тоглож буйг бид анхаарах хэрэгтэй юм. Цахим тоглоомонд донтогсод хийсвэр ертөнцдөө улам гүнзгий орж бодит ертөнцөөс улам тасардаг. Сүүлийн хэдэн жилд хийгдсэн цахим тоглоомын донтогсдын хийсэн аллагууд:
1. Адам Ланза нь Сэнди Хүүк дунд сургуулийн сурагч байсан ба first-person shooter тоглоомуудыг унтлагын өрөөндөө байнга тоглодог байсан.
2. Жеймс Холмс нь 2012 онд Колорадод “Харанхуйн хүлэг баатар” УСК-ы нээлт дээр кино театрт халдлага үйлдсэн. Тэрээр World of Warcraft-ын донтогч байсан.
3. Жаред Ли Лоугхэр 2011 онд 6 хүнийг буудсан ба сэтгэц эрүүл бус, цахим тоглоомын донтогч.
4. Эрик Харрисын дэвтрийг ТТГ-ын ажилтнууд судлахад сэтгэл санааны байдал, ухамсраа хянах чадваргүй нэгэн байсан. Мөн цахим тоглоомын донтогч.
5. Эллиот Роджер 7 эр, эм хүмүүсийг хөнөөсөн. Хар багаасаа цахим тоглоом тоглохдоо World of Warcraft тоглохдоо маш их тайвшрал, амар амгаланг олдог байсан гэжээ.
6. Нэхэмиа Григо эцэг эх, 3 дүүгээ хөнөөсөн. Цахим тоглоом тоглох маш дуртай байсан ба тоглоомуудынхаа талаар мөрдөгч нарт ярьж байсан.
7. Жэйкоб Тайлер Робертс Grand Theft Auto (GTA) тоглодог байсан.
8. Андерс Бехринг Брейвик 68 хүнийг Норвегийн Хөдөлмөрийн баяр дээр хөнөөсөн. Цахим тоглоомд маш дуртай байсан ба Call of Duty тоглоом дээр аллагын бэлтгэлээ хийдэг байсан.
9. Майкл Карнеал сүмд мөргөж байсан охидыг буудсан. Буудаж байх явцдаа хөлөө огт хөдөлгөөгүй, баруун зүүн тийш шилжүүлж буудаагүй харин бай болох хүн гарч ирвэл зөвхөн ганц удаа л буудаж байсан нь цахим тоглоомонд өндөр оноо авах зорилготой ижилхэн байсан юм.
10. Жосе Рэйс 12 настай ба хагас автомат гар буугаар Спаркс дунд сургуульд багшийгаа хөнөөж амиа хорлохоос өмнө 1 сарын турш алаан хядаантай цахим тоглоом үзсэн.
11. Дилан Сторм Рүүф ихэнх цаг хугацааг цахим тоглоом тоглож өнгөрөөдөг байсан.
12. Жефф Вэйс 16 настай, Red lake дэх дунд сургуульд 9 хүнийг хөнөөсөн. Цахим тоглоомын донтогч.
13. Крис Харпер Мерсер Орегон мужид 9 хүнийг хөнөөсөн.
14. Эван Рамсей сургууль дээрээ буу авчран нэг сурагчийг хөнөөж 2 хүнийг шархдуулсан. Тэрээр хэлэхдээ Doom тоглоомыг бодит амьдрал дээр туршихыг хүссэн гэжээ. “Нэг зүйлийг ойлгоогүй нь Doom дээр дайснуудыг буудахад эргэж босож ирдэг тийм учраас 8-9 буудаж устгадаг ч сургууль дээр ганц ганц буудахад эргэж босож ирээгүй нь сонин байсан” гэж тэр ярьсан юм.
Охайо-гийн Их Сургуульд хийсэн судалгаагаар хүчирхийлэлтэй тоглоом тоглодог хүмүүс дэлхий ертөнцийг аймшигтай харгис хэрцгий гэж боддог. Сэтгэл судлаач, профессор Брэд Бушмэн хэлэхдээ “Судалгааны үр дүнгээс харахад хүчирхийлэлтэй цахим тоглоом тоглогчдын дунд урт болон богино хугацаанд тааварлашгүй үр нөлөө үзүүлдэг байх магадлалтай “ гэжээ. 
Бүх цахим тоглоом тоглогч өсвөр насныхан, хүүхэд залуусыг хүчирхийлэл үйлдэнэ гэж хэлээгүй ч хүний оюун ухааныг аллага, хүчирхийллээр хордуулах нь хэр зохистой вэ?
Монгол улсад 2009 онд хил дээр алба хааж байсан 4 байлдагч 3 хүний буудаж хөнөөн, 6 хүнийг барьцаалсан хэрэг гарсан. Хэргийн дараа мөрдөн байцаалт дээр Counter-Strike тоглох маш дуртай гэж зарим нь хариулсан байдаг. Энэ хэргээс харвал Дэлхийд болж байдаг, Монголд хамаагүй гэж үзэх нь буруу юм. Ялангуяа тэдгээр 18-19 настай байсан хүүхдүүд буу зэвсэгт хүрэх бололцоо гарсан үед энэ аймшигт хэргийг үйлдсэн билээ.
Ийм учраас энэ олон замбараагүй ПС тоглоомын газрууд, интернэт дэх цахим тоглоомуудын хяналтыг чангатгах хэрэгтэй юм.
Дараагийн нийтлэл дээр Нийслэлийн Сэтгэцийн эрүүл мэндийн төвд эмчлүүлж буй цахим тоглоомд донтсон хүүхдүүдийн талаар мэдээлэл оруулах болно.

Ц.Оюунбат

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.