Banner
KFC-ийн 25-р эмийн сангийн салбараас карритай тахиа идээд хорджээ
3
2019/03/20

Өмнө нь KFC сүлжээны Зайсан дахь салбараар үйлчлүүлсэн 50 гаруй хүн хордлого авч, Халдварт өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/-д эмчлүүлсэн. Тэгвэл тус сүлжээний 25-р эмийн сангийн дэргэд байрлах салбараар үйлчлүүлсэн хүүхэд хорджээ. Тодруулбал 2019.03.18-ны өдөр түргэн хоолны KFC сүлжээгээр үйлчүүлсэн аав, хүү хоёр хордож, эмнэлэгт хүргэгдсэн байна.  Тэд гуравдугаар сарын 18-19-нд шилжих шөнийн 01 цагт ХӨСҮТ-д очсон гэв. Хүүгийн биеийн байдал одоогоор дээрдэж байгаа талаар ХӨСҮТ-ийн Эмнэлгийн тусламж үйлчилгээ эрхэлсэн дэд захирал М.Тунсаг мэдээлсэн байна. Өнөөдрийн байдлаар эмнэлгийн зүгээс шаардлагатай тусламж, үйлчилгээг цаг алдалгүй хүргэж байгаа ба зохих шинжилгээг авсан, гурав хоногийн дараа хариу гарна гэлээ. Эмнэлэгт хүүгээ сахиж байгаа аав “Хүүхдүүддээ KFC ресторанаас бүтээгдэхүүн худалдан авч өгөхгүй байх”-ыг уриалжээ. Мөн хүү нь тус газраас карритай тахиа идээд хордлогонд орсон болохыг онцлон хэлжээ.

 

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
3
  • ggg 2019 оны 03 сарын 20 [202.179.25.50]

    uur hordson hun garsiimuu uur yum ideed hordsiimuu

  • Yasan hashirdaggui yum be hordood bna geed bhad lj 2019 оны 03 сарын 21 [122.201.22.133]

    Zochin

  • Uurtai eej 2019 оны 03 сарын 22 [66.181.179.244]

    Aav eej nariin buruu.Gert n shn Hool hiigeed uguhgvi.Mungu tulj uvchin huuheddee uguud bdag.Idehgvi bol uheh geed bna uu? Yasan sonin humuus be.

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.