Banner
Хятадын "ДУН-ЮАНЬ" компани 4 жил хууль бусаар олборлолт явуулж байжээ
5
2019/03/20

Өмнөговь аймгийн Номгон сумын нутагт
БНХАУ-ын "Дун-Юань " хэмээх компани 4 жил хууль бусаар " Хар толгойн орд" -оос холимог металл олборлож,Гашуун сухайтын боомтоор экспортолжээ. 
Тэд 82 тн химийн хорт болон аюултай бодисыг ямар ч ЗӨВШӨӨРӨЛГҮЙ тээвэрлэж,баяжуулах үйлдвэртээ технологийн горим зөрчин хэрэглэснээс хөрс,ус ,байгаль орчинд 134 сая төгрөгийн хохирол учруулсан нь шүүхээр тогтоогджээ.Хаягдлын далан нь цоорч,химийн бодис нь ил задгай урсснаас уурхайн орчим,Янгир,шувуу,тэмээ үхжээ. 
Уурхайн орчмын хөрс,уснаас дээж авч шинжилэхэд химийн хорт бодис АЮУЛТАЙ хэмжээнд хүрч,ХҮНЦЭЛ гэхэд үхэлд хүргэх ТУН-д хүрсэн байлаа. 
Хууль бус уурхай ажиллаж буйг нутгийн иргэд нь аймгийн цагдаа,Мэргэжлийн хяналт гээд хуулийн хэрэгжилт хангаж ажиллах ёстой эрх бүхий төрийн байгууллагуудад мэдэгдсээр байсан ч МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТ дуртай дургүй очиж лацдангуутаа хэд хонуулаад лацаа авч ажиллуулсаар байжээ. 
Аргаа барсан сумын байгаль хамгаалагч нь хууль бус уурхайд химийн бодисоор баяжуулсан БАЯЖМАЛ ачиж явсан 4 машин шөнөөр саатуулж ҮЙЛДЭЛ ДЭЭР нь хүлээлгэн өгсөн ч Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналт,цагдаагийнхан ХУЙВАЛДАН машиныг нь зорьсон газар луу нь явуулжээ. 
Зөвшөөрөлгүй тээвэрлэлт хийсэн үйлдлийг шалгуулах ӨРГӨДӨЛ өгсөн ч сумын цагдаа,сумын байгаль орчны байцаагч нь "ДЭЭРЭЭС ҮҮРЭГ ӨГСӨН"гээд авахаас татгалзжээ. 
Эрүүгийн хэрэг үүсгээд шалгуулах гэтэл " цагдаагийн хүсэлтээр " гэсэн тайлбартайгаар аймгийн прокурор хэргийг нь ХЭРЭГСЭХГҮЙ болгожээ. 
Хууль бус уурхайд баяжуулсан баяжмалыг хилээр экспортолж гаргахад нь гаалийн бүрдүүлэлтэд хэрэгтэй бичиг хийж өгсөн МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТ уурхай ажиллаж буйг огт мэдээгүй байсан гэнэ. Хятад эздийн АВЛИГАЛ-ын мөнгөнд манай төрийн албан хаагчид нүдээ таглуулж,чихээ дүлийрүүлжээ. Бүгдийг МӨНГӨ-өөр зохицуулах хууль энд үйлчилдэг.  Алтны нөөц тогтоогоогүй,алт олборлох зөвшөөрөлгүй "ДУН-ЮАНЬ " компани алт экспортод гаргажээ. Хууль бус зүйлийг нь тоочсноос хуулийн дагуу зүйлийг нь тоочвол илүү амар. .....
Салхитын ордын нэгэн адил асар их АВЛИГАЛ ,АЛБАН ТУШААЛ-ын хэрэг үүний цаана байна. Салхитын ордын араас төрийн мэдэлд авбал таарах уурхай бол Өмнөговь аймгийн Номгон сумын нутагт БНХАУ-ын "Дун-Юань " компаний эзэмшилд буй "Хар толгой"-н холимог металлын орд юм. Социализмын үед улсын төсвийн хөрөнгөөр нөөцийг нь тогтоосон уг ордод алт,мөнгө,зэс,цайр,төмөр,хар тугалга ... Байхгүй эрдэнэ гэж алга. Ийм сайхан баялагтаа харийнханыг эзэн суулгачихаад өөрсдөө зарц нь болох гэж!!!!

Сэтгүүлч Б. Отгон 2019.03.20

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
5
  • иргэн 2019 оны 03 сарын 20 [192.82.64.220]

    тэр суманд Төрийн байгууллага байдаггүй юм уу. Засаг дарга, хурлын дарга, байгаль орчны байцаагч нар нь хаачсан юм бэ? тэдний амыг хэн барьчихсан байсан болж байна. арай ч дээ. Эзэнгүй газар нутаг гэж энэ улсад баймааргүй л юм. бүхэл бүтэн 4 жил, өчнөөн байшин барилга бариад газар шороог нь онгичоод зөөж байхад нүдээ боож, амаа үдүүлсэн юм шиг байсан төрийн албан хаагчидтай хариуцлага тооцох хэрэгтэй

  • зочин 2019 оны 03 сарын 20 [183.177.100.10]

    Наана чинь жинхэнэ Авилга, хээл хахуулинй хэрэг бэлэн байгаа ют байна. АТГ, ЦАГДАА, ХУУЛИЙНХАН ОДОО ГАРЧ ДАВХИАД АСГАТЫН МӨНГӨНИЙ ОРД ШИГ АЖИЛЛЛАГАА ЯВУУЛААД АРД ТҮМЭНД 3-Р СМАРЫН 25-НЫ ДОТОР МЭДЭГДЭ. БИ ҮҮРЭГ ӨГЧ БАЙНА.

  • МАЛНУУДАД ДУРГҮЙ ХҮРЧ БНА 2019 оны 03 сарын 20 [202.9.42.47]

    ХЯТАДЫН МӨНГӨНИЙ БООЛ БОЛСОН БООЛ Ч ГЭЖ ДЭЭ ӨӨРСДИЙНХӨӨ АЛТНААС ЖААХАН ХАХУУЛЬ АВААД ХАРЬ ХҮМҮҮСТ ХАМАГ АЛТАА АЛДДАГ МАЛ МОНГОЛ ҮХЭЖ СӨНӨВӨЛ ТААРНА.

  • tatwar tologch bna. 2019 оны 03 сарын 21 [202.131.249.202]

    ene uls orpnd ezen bna uu, battulga aa,dvliirchixeegvi yum bol xariu ogooch, ene olon zarts barlaguudaasaa ywuulaad ajliig ni xiilgeech, estoi mal yum aa, itgel aldarch bna shvv,

  • Жалайр Зоригоо 2019 оны 03 сарын 21 [202.21.100.210]

    Эд нарыг хөөхөд зөвшөөрөл хэрэггүй биз дээ Ерөнхий сайд аа

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.