Banner
ЖДҮ-чин Б.Ундармаагийн асуудал мартагдаж, түүхэнд үлдэх үйл хэрэгт оролцож явах нь...
2
2019/03/21

ЖДҮ-ийн сангаас бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөрийн хамаарал бүхий компанид зээл авч, зориулалтын бусаар ашигласан гэх УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Б.Ундармаа, Л.Энхболд, Г.Солтан нарын бүрэн эрхийг түтгэлзүүлэх гээд хуулийн байгууллага чадаагүй. Хэдийн яллагдагчаар татах тогтоол гаргасан боловч тэд гарын үсгээ зураагүй өнөөдрийг хүрсэн. Тэдний нэг УИХ гишүүн Б.Ундармаад холбогдох хэргийг эргэн санауулахад УИХ-ын гишүүн Б.Ундармаа нь УИХ-ын гишүүн ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригт нөлөөлж албан тушаалаа урвуулан ашиглах шийдвэр гаргуулсан. Тухайлбал, ЖДҮХС-гаас 2018 оны наймдугаар сарын 14-ний өдрийн А-141 дугаартай тушаалаар урьд нь сонгон шалгаруулалтаас хасагдсан “Доктор мейк” ХХК-нд 800 сая төгрөгийн санхүүжилт олгох шийдвэр гаргаж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгоход нь хамтран оролцсон. Иймд Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1, 3.4-р зүйлүүдийг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн гурав дахь хэсэгт заасан улс төрд нөлөө бүхий этгээд болох УИХ-ын гишүүн эрх мэдлээ урвуулан ашиглах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон тул мөрдөгчийн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол үйлджээ. Үүнээс гадна УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн Капитал банк улсад их хэмжээний хохирол учруулсан асуудал саяхан гарч ирээд байгаа. Тухайлбал, Сангийн яамнаас Засгийн газрын тусгай сангуудад шалгалт хийсэн. Шалгалтын явцад Хөдөлмөрийн сайд болон Капитал банк хооронд 2015 оны есдүгээр сарын 23-ны өдөр 2015/65 5/342 дугаартай гэрээ байгуулж, жижиг зээл олгоход зориулж долоон тэрбум төгрөгийг тус банкинд байршуулжээ. Гэрээний дагуу 2018 оны гуравдугаар сарын 23-нд долоон тэрбум төгрөгийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд буцаан төвлөрүүлэх ёстой. Гэтэл Капитал банк одоог хүртэл зээлийн эх үүсвэрийг төвлөрүүлээгүй байна. Капитал банк долоон тэрбум төгрөгийн 3.58 тэрбум буюу 51.1 хувийг зээлээр олгосон байна. Харин үлдэгдлийг зориулалтын бусаар ашигласан  гэж Сангийн яамны шалгалтын хэсэг үзсэн юм. Гэвч энэ асуудал хаалганы цаана үлдэж Б.Ундармаа ерөнхий сайд У.Хүрэлсүхийн фракцийн хамт Төв цэвэрлэх байгууламжийн шав тавих ёслолд оролцон нэгэн түүхэнд үлдэх үйл явдалд гар бие оролцон явах үеэрээ манай дуранд ийн бууж байв.

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
2
  • Zochin 2019 оны 03 сарын 21 [86.111.138.164]

    Bishreltiin Undarmaa mun bizdee,Herbee mun bol Aruyn bold ene 2 t unen zam gej bhgui,munhin shunaltanguud!!!

  • Зочин 2019 оны 03 сарын 24 [64.119.19.147]

    Сэжгийн балиар харагдаж байна

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.