Banner
Шинэхэн хотын дарга зэрэг нэмэхийнхээ өмнөхөн нэг иймэрхүү
0
2019/03/21

Монголын үндэсний бөхөөр бол өвдөг шороодсон ч тахимаа өгөлгүй гүрийж дахин барилдаад сүр бараараа арай хийн давах явдалтай адилхан үйл хэргийн эзэн болсон хотын дарга С.Амарсайхан зэрэг нэмж өнөөдрийн суудалдаа суухынхаа өмнөхөн манай дуранд нэг иймэрхүү байдалтай бууж байлаа. Эхний удаад унасан С.Амарсайхан ерөнхий сайд У.Хүрэлсүхийн олгосон боломжийг ашиглаж, хамаг тохироогоо бүрдүүлэн бардам сууж буй нь энэ юм. Гэвч тэр байн байн утсаар ярьж, мессежлэж байсан нь дотроо бас л уначих вий гэсэн айдастай байсныг илэрхийлэх мэт. Тиймээс ч тэр гарах магадлалаа улам бүр баталгуужуулан утсаар холбогдох хүмүүстэйгээ зохицуулалт ийн хийж байсан болов уу. Одоо нэгэнт сонгогдсоноос хойш түүнийг хэрхэн ажиллахыг ард түмэн харах л үлдлээ. Мөн ч их зүтгэсэн дээ...Энэ албан тушаал руу.

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.