Banner
Г.Алтан хатагтай дарсан мөнгөө түрээслэгчиддээ тараахын учир юу вэ?
6
2019/03/21

Үнэн худал нь үл мэдэгдэх нэгэн мэдээлэл өчигдөрөөс хойш тархаж эхэллээ. Тодруулбал “Алжин” бөмбөгөр худалдааны төвийн эзэн Г.Алтан түрээслэгчдийнхээ цахим үнэмлэхийг нь хурааж аваад сарын дараа нэг сая төгрөгтэй буцааж өгнө гэсэн зар тараасан тухай олон нийтийн сүлжээнд давалгаалсан явдал юм. Тус мэдээллийн дагуу  Бөмбөгөр" худалдааны төвийн түрээслэгч нараас лавлаж үзэхэд ийм зар тарсан нь үнэн гэдгийг хэлж байв. Ингэхдээ иргэний үнэмлэхээ өгсөн хүмүүсийн дансанд сарын хугацаатай 20 сая төгрөг байршуулаад дараа нь мөнгөө буцааж авахдаа урамшуулалд нь нэг сая төгрөг өгнө гэхээс өөр тайлбар хэлээгүй байна. Уг мэдээллийг сонссон түрээслэгчид гэр бүлийнхэн рүүгээ ярьж иргэний үнэмлэхээ захиж, бичиг баримттай нэг нь тус худалдааны төвд ажиллагаагаа явуулдаг “Капитал” банкны салбарт оочер дараалал үүсгэжээ. Зарим түрээслэгчид нь “Хууль бус зүйлд ашиглаж, дараа нь асуудалд орж магадгүй” гээд дээрх үйл явдалд оролцоогүй байна. Түрээслэгчдийн таамаглаж байгаагаар “Капитал банкнаас мөнгөө татаж авахын тулд иргэдийн цахим үнэмлэхийг ашиглаж байна. Сонгуульд царцаа болгон ашиглах байхаа” гэсэн зүйлүүдийг ярьж байлаа.

Бид “Алжин” бөмбөгөр худалдааны төвийн захиргаанаас тодруулахад “Манай байгууллагаас мөнгө тараасан зүйл огт байхгүй. Харин түрээслэгчдийн нэгдсэн мэдээллийн сантай болохын тулд иргэдийн иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээг цуглуулсан” гэдгийг хэлж байлаа. Энэ асуудалтай холбоотой хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн I хэлтэс хяналт тавин ажиллаж, хэрэг бүртгэлт нээн шалгаж байгаа аж.

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
6
  • зочин 2019 оны 03 сарын 21 [103.26.193.81]

    Юу ч хийж ,мэднэ. Орчин цагийн зальтангууд. Эрдэнэтийн мөнгөө салгаж ав.

  • Buh sonirhogch 2019 оны 03 сарын 21 [202.9.45.106]

    Heden sayar ni baritsaa tavisan hvmvvs argagvi shvv dee hervee vgvi gevel tvreesee tsutslana geed buun daramt irj b.na odoo bid yahaa ....bumbugriihniig uruvduj b.na ene zvgeer l arga ydsan mungu uguuh ajil.... sanlaa nemerleerei

  • Зочин 2019 оны 03 сарын 21 [112.72.11.115]

    Тийм нь үнэн бол байршуулсан мөнгийг нь битгий буцааж гаргаж өгөөрэй хүмүүсээ, ХҮН БИШ ЦАРАЙТАЙ БОЛЦОН БАЙШД ЭНЭ АВГАЙ

  • Има 2019 оны 03 сарын 22 [31.17.250.224]

    Алжин?

  • зочин 2019 оны 03 сарын 22 [64.119.19.127]

    алжин байхдаа яахав даа

  • гомбо 2019 оны 03 сарын 22 [192.82.65.195]

    Нямдоржийн заавраар дээрэмдсэн мөнгөө бас түүнийхээ заавраар хураалгахгүй заль хийж байна даа

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.