МАН-ЫН БҮЛГИЙН ДАРГА ЭРҮҮГИЙН ХЭРЭГТ ХОЛБОГДОЖ ЯЛ ШИЙТГҮҮЛЖЭЭ
1
2019/03/22

БЗД-ийн Иргэдийн хурлын төлөөлөгч, МАН-ын бүлгийн дарга эрүүгийн хэрэгт холбогдож ял шийтгүүлжээ. Иймд дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын өнөөдрийн XI хуралдаанаар тус дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, Монгол Ардын Намын бүлгийн дарга Б.Галцогийг огцруулсан байна.

Тодруулбал Б.Галцог нь 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Иргэн Ц-ийн эрүүл мэндэд гэмтэл учруулсан байна. Ингээд түүнийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 275 дугаар шийтгэх тогтоолоор гэм буруутайд тооцогдож Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасанчлан хүний эрүлл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх ял шийтгүүлжээ.

Иймд тус дүүргийн ИТХ дахь МАН-ын бүлгийн дарга “гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор батлагдсан’’ тул хуралдаанд оролцогчдын 53.6 хувийн саналаар огцруулсан байна.

11.6 дугаар зүйл.Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах

/Энэ зүйлийн гарчигт 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/ 

1.Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ. 

/Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/ 

2.Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ. 

/Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

Street paparazzi


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
1
  • pialdaga 2019 оны 03 сарын 23 [49.0.219.117]

    uamar xujaa tsaraitai pizda be uag xujaa hsyy tsys ni xujaa ynertej bna

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.