Banner
"Х" тайлан гаргасан ч татвар төлөх болно
0
2019/03/22

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: Компани байгуулах шалгуур багассан. Үүнтэй холбогдуулан “Х” тайлан гаргаж татварын тооцоо хийдэггүй аж ахуйн нэгжүүд олширсон юм. Тэгээд бүртгэлийн баазад идэвхгүй татвар төлөгч олноор бий болж, татварын албаны хяналтын зардлыг нэмэгдүүлж байна. Өнгөрсөн оны жилийн эцсийн тайлан гаргасан мэдээгээр “Х” тайлан ирүүлсэн аж ахуйн нэгжийн тоо 42.4 хувь болж өссөн. Тэдний тайланг хянах, үйлчилгээ үзүүлэх зэрэгт татварын алба өндөр зардал гаргадаг. Аж ахуй байгуулж гэрчилгээ, тамга эзэмшиж байгаагийн төлөө хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр буюу тогтмол татвар төлөх ёстой. Учир нь ийм жишиг дэлхийн олон улсад байдаг. Хуулийн төслийн хэлэлцүүлгийн явцад энэ асуудал дахиж яригдана.

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.