Banner
Засгийн газар Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн гэх бичлэгийг үзэж, ил болгох ёстой гэсэн шийдвэр гаргажээ
1
2019/03/22

Засгийн газар өнөөдөр ээлжит бус хуралдлаа. Ингэхдээ С.Зориг агсны хэргийн материалтай холбоотой нууцын зэрэглэлтэй асуудлыг хэлэлцсэн байна. Учир нь өчигдөр ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж сэтгүүлчдэд мэдээлэл өгч, С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт ял сонссон Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж, хилсээр ял оноосон. Тиймээс ХЗДХ-ийн сайдын хувьд ар гэрийнхнээс нь уучлал гуйж, тэднийг гаргатал явах болно гэсэн юм. 

Тэгвэл өнөөдрийн хуралдаанд ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, ТЕГ-ын дарга Д.Гэрэл нар уг хэргийн талаар нэлээн дэлгэрэнгүй мэдээлэл өгчээ. Гэвч прокурорын байгууллагаас Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн гэх бичлэгийг Засгийн газрын гишүүдэд үзүүлэхийг зөвшөөрөөгүй байна.

Энэ талаар Шадар сайд Ө.Энхтүвшин “С.Зоригийн хэрэгтэй холбоотой мэдээлэл сонслоо. Энэ ажиллагаа хэрхэн явагдсан, хууль ёсны дагуу байсан эсэх талаар мэдээлэл солилцсон. Өчигдөр ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийн ярьсан асуудлаар мэдээлэл сонссон. Хуралд Ц.Нямдорж сайд болон ТЕГ-ын дарга Д.Гэрэл нэлээн дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Гэхдээ Засгийн газар энэ асуудалд шийдвэр гаргахгүй. Энэ бол хуулийн байгууллагын ажил. Харин яллагдагч нарыг эрүүдэн шүүсэн бичлэгийг үзэх гэсэн боловч прокурорын зүгээс зөвшөөрөөгүй. Ер нь бол энэ бичлэгийг гишүүдэд болон олон нийтэд ил болгох ёстой. Үнэхээр эрүүдэн шүүж, хилсээр хүлээлгэсэн бол энэ ноцтой асуудал. Тиймээс энэ бичлэгийг ил болгох, үзэх ёстой гэж шийдвэр гаргасан" гэлээ.

Өөрөөр хэлбэл, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг хэрэг хүлээлгэхийн тулд эрүүдэн шүүсэн гэх нууц бичлэгийг Засгийн газар болон иргэдэд ил үзүүлэх нь зүйтэй гэж Засгийн газрын гишүүд үзсэн байна.

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
1
  • erka 2019 оны 03 сарын 24 [182.160.40.172]

    hurdan elbegee hurts nariig horiochee ydarsan iregdeeree togoldog archaagui eronhiilogchtei baijee hurtsin general tsoliig huraa

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.