Banner
Шөнийн 03 цагт бааранд орохоор дугаарлан буй залуучууд
5
2019/03/23

Уншигч таны харж буй энэ зураг бол шөнийн 03:00 цагт бааранд орохоор дугаарлаж буй залуучууд аж. Энэ зургийг Цагдаагийн Ерөнхий Газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Г.Арсланхуяг буулгажээ. Түүний цахим хуудастаа буулгасан бичвэрийг хүргэж байна. 

Тэрээр,

“Дотор согтуучууд пиг дүүрэн хэзээ ч орох юм бүү мэд. Гэсэн ч тэд хичээнгүйлэн зогсож байна. Ийм дүр зураг том хотод байдаг үзэгдэл байж болох ч 1.5 сая хүнтэй хотод хэт олон газар маш их залуучууд байгаа бүх газрыг дүүргэн архидаж байна. Та бидний хэн маань ч АНХААРАХ!!!! Үүнд:
1. Гадны оронд баар байдаг хэдий ч хотоороо залуучуудаараа шөнөжин наадамлан архидан согтуурдаггүй. #Монгол хэлбэр тогтсон
2. Монголын шөнийн архидалт эхлээд паб ресторанд цуглан ууна дараа нь гарч караокед дуулж дахин шилжин баардаж шинэ өдрийг 3 шатаар угтаж байна. #Асар их мөнгө усанд
3. Залуу, идэр үе, хижээл насныхан жигддээ цуглан уухыг уулзалт гэж бүрэн итгэх болсон. #Архи байр сууриа бүрэн олж
4. Бааранд болж буй үйл явдлыг харахад баярхаж аархан, дурлан донтон, гутран нөгцөөн, садарлан задгайран ууж байна.
5. Эдгээр архидалтын зохион байгуулагч хүн, хуулийн этгээд архийг хүнд хэтрүүлэн өгөөд маргаан гарахад #цагдааг хамгаалалтын ажилтан, төлбөрөө төлөөгүй бол мөнгийг төлүүлэгч, согтуурагсад нь хэл амаар доромжлох объект, эрхээ хэтрүүлэн хэрэглэх субьектээ болгосон. #хүний эрхийн хөгжил

6.7.8.9.10 …. гэх мэтээр хавтгайрсан үзэгдэл хил хязгааргүй болсон.

Хамгийн #харамсалтай нь архи биднийг нийтээр мөхөөж байна. Нилээдгүй газраар явж аргагүй бичив” гэжээ.

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
5
  • zochin 2019 оны 03 сарын 23 [49.98.161.140]

    bolovsrolgui mgl ireedui ⁉️ ar amdral hund etheg eheere tejeelegsen ymarch uzeh harah zuilgui hulgai hudlaa yarj olson munguur har usand baidag mungu ugsun utaggui amdraltai mgl zalchuud.n amdral bie daaj suraagui hariuthlaggui mun etheg eh ajil albanda unench shudraga ajildgui uls.n ur huuhed engej yavdag bhda unheeriin mgliin emegnel ene de ... ymarch harmasaltai amdral ve hairan thag ahmad etheg ehchuud zaluuch zovj olson mungu arihnd uguud tugusj bga ornii neg de ⁉️ shunjin arihdaad udurjin untaad udur honog n ungurj bna mgl neg udur busd udur shungui ajil bhad iim baidlaar yaj mgl hugjih ve de ene zaluuchuud uursduusu icheesei de

  • Зочин 2019 оны 03 сарын 24 [202.9.43.239]

    ЁСТОЙ ЯМАР ТЭНЭГ ХҮМҮҮС ВЭ ТЭР БУЗАР ТАМХИНЫ УТАА НҮҮРЭЛСЭН ХАР ХОНГИЛ РУУ ДУРЛАЖ БАЙДАГ ГЭР ОРОНДОО ХААЯА САЙХАН СУУХГҮЙ

  • Zochin 2019 оны 03 сарын 24 [202.9.43.239]

    Ene humuus tend yu hiidgiin yamar hachin yum ve ARHI TAMHI amidraliin daisan

  • Зочин 2019 оны 03 сарын 26 [150.129.141.48]

    Архи , тамхигүй улс болвол ямар вэ

  • Z 2019 оны 03 сарын 26 [109.41.129.87]

    Arhi tamhi amidraliin daisan. , tegehdee manai Mnglchd hezee ch daisnaasaa aidaggui gedeg onigoo sanagdchihlaa hairan zaluuchuud min

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.