Banner
Мягмарцог Эрдэнцогт
7
2019/04/01

Эмүжин: Юун шинэ хаан, хонгилын эзэн л солигдлоо, гэхдээ энэ удаа үнэт зүйлдээ халдлаа. 

Шударга бусын хонгилыг урд шөнө нураачихсан уу? Шинэ хаан төрлөө, шинэ цаг үе эхэллээ ч гэх шиг шуураад байх юм. Мөн мөрөөдөв өө. Шударга бусын хонгилын эзэн л солигдож байгаа юм. Том том гүзээнүүдийг их, бага булчингаар сольчихсоныгоо шинэ цаг үе, хөгжил, шударга ёсны эхлэл энэ тэр гэж хошгирохоо больцгооё. Үндсэндээ баялгийн дайн өрнөж байна. Энэ дайн цаашдаа улам нарийн, улам хорлонтой болно. Энэ удаа ЖДҮ-ийн сангаас зээл авсан МАН-ын 49 гишүүн Занданшатар гэдэг шатрын хүүгээр хөтлүүлээд, Оюун-Эрдэнэ гэдэг зуучлагчаар дөрлүүлээд, Хүрэлсүх гэдэг учраа олохоо байсан төөрөлдөгчийн сэлэмний ирэн дор шударга бусын хонгилын шинэ эзний зүг толгой бөхийлгөн гүйлдэж байх шиг байна. Тэр Элбэгээ чинь уран зургийн, АСЕМ-ын төсөвийн, Зоригийн хэргийн хулгайч, Энхболд нь хужаа, авилгач юм бол Баттулга гэж төмөр замын хулгайч дараагийн эзнээр тодорлоо. Хулгайч хулгайчаа намнах, овгор овгороо овоодох ажиллагаанд ялааны алуур хэлбэрээр шинэ залуус үүрэг гүйцэтгэдэг зарчмаар Оюун-Эрдэнэ, Занданшатар нар цус хөөргөх, цөс буцалгах дүрдээ амжилттай тоглолоо. Нямдорж гишүүн харин арай л түргэдэж, арыг нь даалаа. Хүрэлсүх Улсын их, бага хуралтай ардчилсан засаглалыг мөрөөддөг минийхтэй адил мөрөөдлөө ЖДҮ-чдийн өмнө гээж байх шиг байна. Ардчиллын эцэг С.Зоригийн хэрэг ардчиллыг нураан хаях шалтгаан болох юм гэж хэн саналаа. Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж, Х.Баттулга гэсэн асар амбицтай гурван Ерөнхийлөгчийн сүүлийн 20 жилийн турш үргэлжилсэн эрх мэдлээ нэмэгдүүлэн ноёрхох замаар хаанчлах гэсэн төгсөшгүй шунал эцэст нь энэ зам дээр Монголыг авчрав. Хаант засаглал руу алхам алхмаар унасаар байна. Монголчууд дахиад л шинэ тулгар хаант засаглалын туршлагын туулай болох нь. Гэхдээ энэ удаа шударга бусын хонгилын шинэ эзэн илүү зэвүүн, илүү хомхой, илүү хорлонтой, илүү өмчлөгч, илүү дарангуйлагч байх болно. Иргэн та бөлдөгдүүлбэл лизингийн байр, машин, амбаар приус...бүгдийг шинэ эзний жижиг албатуудад алдана гэж мэд. Манай шударга бусын хонгилын үе үеийн эзэд энэ суудлаасаа уналаа л бол шоронгийн хаалга татах учраас сэнтийдээ мөнх үлдэж, энх жанжлах гэж хуулиа гууль, улсаа ул болгохоос аргагүй нөхөд байгаа юм. За тэгээд шударга бусын хонгилын шинэ эзнээ алга ташин угтаж, дараагийн нууц бичлэг, баривчилгаа, өглөө босонгуут гэнэт гараад ирдэг ганц хүний хуулийн төслүүд, хамгийн энгийн логиктой зохиолуудыг нь бүх нийтээрээ үзэн сонирхоод, тойрч хэрэлдээд, тогоотой шөлөө булаацалдаад амьдарцгаая даа. Зүй ёсны, жинхэнэ лидергүй Монголд хэдэн муу хулгайчаа уралдуулаад л, энэ яллаа, тэр хожигдлоо гэлцээд сууж байдаг байх даа.Аа тийм, бас булчинтай, буянтай энэ тэр гэж магтахаа мартав аа! Ай хө гэж, надтай адил шударга бусын хонгил жинхэнээсээ нурна гэдэгт сүүлчийн найдвараа өвөрлөн итгэсэн хүн олон л байх даа. Эхний томилгооноос л эвгүй үнэр ханх тавьсан юм. Дашрамд, би шударга бусын ямар ч хонгилтой эвлэрэхгүй. Ямар ч хаан болох санаархалтныг дэмжихгүй. Ардчилсан, зөв засаглалын төлөө дуугарах болно. Тийм засаглал хэзээ ч ирэхгүй байсан ч мөрөөдсөөр байгаад үхэх болно.

Photo


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
7
  • Би 2019 оны 04 сарын 01 [202.126.89.175]

    Эмүжин сайхан манарах юм аа.Хэлж ярьж байсан аа мартдаг авгай юм даа.Худалдагдсан вагаа

  • Egii 2019 оны 04 сарын 01 [202.126.89.62]

    Ih mongo abch hariud n soliorch bna ene Abigail

  • dundad uls iin negen irgen 2019 оны 04 сарын 17 [66.181.187.158]

    khagas tsustanguud uragshaa uukhaai

  • ZOCHIN 2019 оны 04 сарын 25 [182.160.2.164]

    Emuujind alban tushaal oldoogui yum baina ydaj zuvluh bolgodog baij dee bulchinlag erunhiilugch aldaa hiisen bololtoi . NEG L IH UHAALAG BICHJEE IREEDUIGEE SAIN HARJEE.

  • zochin 2019 оны 05 сарын 12 [64.119.18.71]

    yamar ch uyed une tsenetei unen ug heleh yum daa Emujin. uhaaral bodol

  • лхам........... 2019 оны 06 сарын 08 [64.119.22.175]

    хаантай,хаангүй нь яахав.хамгаас чухал нь хүнлэг энэрэнгүй,зөв шудрага засаглалыг хүсье.

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.