Banner
АТГ-аас Алтжин группын босс Г.Алтанг шалгана
0
2019/04/10

Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар өнгөрсөн даваа /2019.04.08/ гарагт "Капитал" банкийг татан буулгах шийдвэрийг гаргасан билээ. Тэгвэл өнөөдөр /2019.04.10/ тус банкинд 20 сая төгрөгөөс дээш хадгаламжтай иргэдийн төлөөлөл "Алтжин" группийн Г.Алтанг АТГ-т шалгуулахаа мэдэгдлээ.

Түүнийг АТГ-т шалгуулах болсон үндэслэлээ “Алтжин” группийн Г.Алтан нь "Капитал" банкнаас сүүлийн нэг сард олон тэрбумын хадгаламжаа эргүүлэн татахдаа олон иргэний нэр дээр зориуд данс үүсгэж, мөнгөө байршуулсантай нь холбоотой гэж тайлбарлаж байна. Тэд удахгүй АТГ-т хандаж, олон нийтэд мэдээлэл хийхээ мэдэгдээд байна. 

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.