Banner
УИХ-ын гишүүн О.Баасанхүү С.Зоригийн хэргийн талаар Ц.Нямдорж хориотой зүйл ярьсан гэв
0
2019/04/11

УИХ-ын гишүүүн О.Баасанхүү, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж нар ихэд түнжин хагараад байгаа. УИХ-ын чуулганы үеэр нэг бус удаа нэгэн рүүгээ хэлэх, хэлэхгүй үгээр дайрч, давшилсан удаатай. Тэгвэл О.Баасанхүү саяхан энэт талаар нэгэн ярилцлагандаа дурджээ. Тэрээр хэлэхдээ "Сүүлийн үед Ц.Нямдорж, Л.Болд, Ж.Батзандан, Т.Аюурсайхан, Х.Нямбаатар мэтийн хүмүүс зохион байгуулалттайгаар миний нэр төрд халдах, гутаан доромжлох, гүтгэх гэсэн хэрээс хэтэрсэн үйлдлүүд хийх боллоо. Энэ бол сүүлийн анхааруулга. Би Л.Болдтой холбоотой асуудлаар олон улсын шүүхэд хандаж болно. Намайг нэг жилийн дараа гудамжинд гарна ч гэх шиг. Гудамжинд гарвал сайн л биз. Гудамжинд байгаа гэж ард түмнээ хэлээд байгаа юм. Гэхдээ гудамжинд гэдэг чинь муухай амьдардаг хүмүүс биш. Илүү эрх чөлөөтэй, тайван амьдарна. Энэ хэд хонгилоороо чирэхийгээ хэлээгүй л байлгүй дээ. Миний ойлгож буйгаар хулгайчууд өдөр ирэх тусам нэмэгдэж байна. Би өмгөөлөгч хүн хэнийг ч өмгөөлж болно. Энэ баян хулгайчууд олон болох тусам дотроо би бизнес сэтгэлгээгээр “Бушуухан УИХ-ын гишүүн биш болдог юм билүү. Энэ хүмүүсийг өмгөөлж, арав, хорин цаас олох юмсан" гэдэг бодол төрж байна.

Удахгүй зөндөө зүйл ил болно. Манай хүн асар их шатаж байна. Ингэж шатахдаа асар их мэдээллийг ард түмэнд хэлсэн. Ц.Нямдорж цагтаа сайн хуульч байсан гэсэн. Одоо бол зүүдээ ярих гээд хулгайгаа их ярьдаг болчихсон. Үнэн гэдэг юм араас нь мөшгөсөөр байгаад олдог. О.Баасанхүү ганцаараа байж болно. Гэхдээ шударга төрийн албан хаагч, иргэд, улстөрчид олон бий. Энэ хүмүүсийн хууль бус үйлдлүүдийг нотолно. Ц.Нямдоржийн зүгээс Хууль зүйн байнгын хорооны хуралдаан дээр ноцтой мэдээллүүд дэлгэсэн. Яргачин, алуурчин хэн байна уу шалгагдаж байгаа. Хуулиар мөрдөн байцаалтын төлөвлөгөөн дээр хэн хэн оролцсон, ямар гарын үсэг зурсан гэдгийг ярих хориотой байхад задалсан" хэмээжээ.

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.