Banner
“Алтжин” бөмбөгөрийн босс Г.Алтан Капитал банкнаас мөнгөө авах санаагаа гүйцэлдүүлж чадаагүй гэжээ
4
2019/04/11

Монголбанкнаас “Капитал” банкийг татан буулгаж эрх хүлээн авагч томилсноо албан ёсоор мэдэгдсэнээс хойш  нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын мөнгө болон бусад төсөл хөтөлбөрүүдийн мөнгийг хэрхэх тухай шуугиан дэгдээд байна. Энэ шуугианы дунд “Алтжин”-гийн Г.Алтан гэх нэр олны анхаарлыг ихэд татаад буй. Г.Алтанг  “Алтжин” худалдааны төвийн түрээслэгчдийн иргэний үнэмлэхийг аваад, данс нээлгээд мөнгөө буцааж авсан хэмээн ярих хүмүүс олон байна. Ингэхдээ  нэг түрээслэгчдээ 20 саяын данс нээж өгөөд 19 саяыг нь өөрөө аваад нэг саяыг нь тухайн хүндээ өгсөн гэх шуум дэгдээд байгаа билээ. Энэ тухай Г.Алтан тайлбар хийжээ. Тэрээр хэлэхдээ " Миний хувьд бизнес хийж эхлээд 28 жилийн хугацаанд улсаас хөнгөлөлттэй нэг ч төгрөгийн зээл, мөнгө авч үзээгүй. Жишээлбэл, Хөгжлийн банк болон  ЖДҮ-ээс зээл авч үзээгүй. Мөн аливаа тендер, концессын гэрээгээр ч ажил авалгүй өөрийн хуримтлалаараа л бизнесээ хөгжүүлж ирсэн. Ёстой л Туулын мөсийг долоох шахам байж хуримтлуулж хөрөнгөтэй болсон минь үнээн. Мөнгөө гудсан доор хадгалалтай нь биш дээ. Мэдээж аль нэг банкинд хадгалуулж таарна. Гэтэл манай банкууд бүгд хувийн, ихэвчлэн нэг эзэнтэй. Тэр эзэн нь бусдын, иргэдийн, Нийгмийн ба эрүүл мэндийн даатгалын мөнгийг өөрийн хувийн компаниуддаа ашиглаж банкны эздүүдийн өөрийн компаниудын хөрөнгө уул овоо шиг болоод байдаг. Харин банк нь иргэдийн харилцах, хадгаламжийн мөнгийг нь дампуурсан гэж зарлаад тэгээд  бид хохироод л үлддэг юм байна.  Их мөнгөний сураг гарахаар миний нэр дурдагдаад байдаг нь үнэн . Сая “Капитал” банк дээр гэхэд 100-гаад тэрбум төгрөгөө нэг л өдөр дээрэмдүүлчихэв үү, хийсгэчихэв үү. Тэгэхдээ  энэ бол миний маш том алдаа. Аль 2016 онд хадгаламжаа “Капитал” банкнаас татах гэж байхад Монголбанкны хариуцлагатай албан тушаалтан “Алтан чи битгий энэ мөнгөө татаж аваарай. Капиталд байгаа мөнгийг чинь дампууруулахгүй” гэж амлаж байсан. Өнөөдрийн байдлаар яг бусад харилцах, хадгаламж эзэмшигч нартай  адил “Капитал” банкнаас нэг ч төгрөг одоо хүртэл авч чадаагүй байгаа.

“Алтжин” бөмбөгөр худалдааны төвийн түрээслэгч нартай харилцаж ажилладгийн хувьд тийм санаа бол төрж байсан гэвч тэр санаагаа гүйцэлдүүлж чадаагүй. Хэрвээ энэ санаа биеллээ олсон бол манай хэдэн түрээслэгч ядахдаа нэг сая төгрөгтэй болох байсан. Нэг сая төгрөг бол бас мөнгө шүү дээ 2-3 сарын түрээсийн мөнгө болохоор. Энэ боломж үүгээр хаагдсан юм даа" хэмээжээ

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
4
  • ЗОЧИН 2019 оны 04 сарын 11 [202.131.228.131]

    ЭР ХҮН ШИГ Л ЯРЬЖ.

  • hahahaha 2019 оны 04 сарын 11 [202.126.89.1]

    hulgai luivaraar olson mungu bolohoor burhan butsaagaad taalchihjee

  • 0 2019 оны 04 сарын 12 [202.131.243.186]

    хулгай луйварын аргаар олсон мөнгөөрөө наад унжсан эрүү амаа оёуулаач

  • Ka 2019 оны 04 сарын 12 [202.55.191.194]

    Humuust avilgal ogood avaad bhaar ingedeg um daa

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.